“Мон-Уран”-ы Б.Наранхүүг гэмт хэргийн бүлэглэлийн үйлчлүүлэгч болохыг бичсэн Болормаагийн байдал хүнд байна

“Зууны мэдээ” сонин нь  наймдугаар сараас хойш хүний наймаа болон насанд хүрээгүй охидыг бэлгийн мөлжлөгөд ашиглаж байгаа талаар 20 гаруй цуврал нийтлэл бэлтгэсний нэг нь “Мон-Уран” компаний захирал Б.Наранхүү гэмт хэргийн бүлэглэлийн үйлчлүүлэгч болох талааp бичсэн сэтгүүлч Болормаагийн нийтлэл юм. Болормаа өөрийн бичсэн нийтлэлийг хоёр нууц эх сурвалжийн мэдээлэлд үндэслэсэн хэмээн хамгаалж байгаа юм.

Үүнээс болж  “Мон-Уран”-ы Б.Наранхүү “Зууны мэдээ” сонин болон сэтгүүлч Болормаагаас нэр төр гутаасны хохиролд 3 тэрбум төгрөг нэхэмжилсний дагуу эрүүгийн хэрэг үүсгээд байгаа юм.

Харин Монголын хуульд сэтгүүлч мэдээллийн эх сурвалжаа хамгаалах эрх зүйн орчин муу, сэтгүүлчийг хамгаалах хуулийн заалт байдаггүй учраас сэтгүүлч Болормаа хүнд байдалд ороод байгаа ажээ.
Нийтлэлийн дараа сэтгүүлчийг нэг бус удаа утсаар заналхийлсэн байна.

Тиймээс Олон улсын сэтгүүлчдийн холбоо /ОУСХ/-ны Ази, Номхон Далайн бүсийн захирал Жаклин Парк Д.Болормаагийн аюулгүй байдлыг хангах, мөн эрх зүйн туслалцаа үзүүлэхийг “Глоб Интернэшнл” ТББ-д хандан гаргасан ба мөн давхар Болормаагийн аюулгүй байдлыг хангахад анхаарлаа хандуулахыг Монголын эрх баригчдад уриалжээ.


URL:

Сэтгэгдэл бичих