Айлд ямаа самнах гэж очоод машинд дайруулж нас баржээ

62150Өнгөрсөн бямба гаригт нэг айлын гурван хүн гэмтэж, хоёр хүн нас барсан золгүй хэрэг гарсан. Тодруулбал, Төв аймгийн Өндөрширээт сумын Хайрхан хоёрдугаар багийн нутагт иргэн Б-ийн гэрийг тус сумын гуравдугаар багийн малчин, 57 настай, эрэгтэй Р нь “Nissan family” тээврийн хэрэгслээр дайрсан. Энэ хэргийн улмаас гэрт байсан гурван хүн гэмтэж, 43 настай эрэгтэй Х, таван настай эрэгтэй О нар газар дээрээ нас барсан байна. Тэгвэл талийгаач Х тухайн өдөр гэрийн эзэн Б-ынд эхнэрийнхээ хамт ямаа самнахаар ирээд байсан аж. Тэд өглөөнөөс өдрийн 13.00 цаг хүртэл ямаа самначихаад гэртээ орж ирээд түр амсхийгээд байх үеэр эл осол гарсан байна.


URL:

Сэтгэгдэл бичих