Ц.Элбэгдорж Н.Энхбаярыг цагаатгаж, улстөрийн насаа уртасгахыг хүссэн үү?

a30545_1908_x974Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 8 жилийн турш шороотой хутгалдсан нэр төрөө аврахын тулд байдаг бүхий л аргаа хэрэглэж байна. Үүний томоохон жишээ нь асар их мөнгө төлж зохион байгуулж буй “Ардын үг” зөвлөлдөх аян аж.
Ардын үг аянд оролцож буй ардын экспертүүдийн олны танил төлөөлүүдийн ихэнх нь Ц.Элбэгдоржоос өмнө нь шагнал авч байсан болон цаашид шагнал горилж буй хүмүүс болох нь тодорхой харагдана.
Тэдний үзэж буйгаар Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж шиг ажил хийж, гадаад орчинд Монголын нэрийг өргөж, түүх соёлынхоо талаар дорвитой арга хэмжээ авсан сайн удирдагч үгүй аж.
Гэтэл ардын экспертүүдийн үнэлгээ ард түмний үнэлэмж хоёр газар тэнгэр шиг зөрүүтэй нь бас л үгүйсгэж болохгүй харамсалтай үнэн юм. Үүнийг сошиал орчин дахь иргэдийн сэтгэгдлүүдээс бэлээхэн харж болно. Ухаан нь Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийг магтсан мэдээний сэтгэгдэл доор коммэнт үлдээсэн 100 хүний 99 нь түүнийг хараан зүхэж, “Сүүлийн жилүүдэд монголд өрнөсөн хулгай луйвруудын ард өнөөгийн Ерөнхийлөгч байсан” хэмээн сэтгэдлэл үлдээсэн нь иргэд түүнд ихэд зэвүүцэж, жигшин дургүйцдэг болсны тод илрэл юм.
Товчхондоо энэ мэт байдлаас харахад Ц.Элбэгдоржийн нэр хүнд аврагдахаас нэгэнт өнгөрсөн бөгөөд ард түмэн түүнийг хаан сэнтийнээс нь буусан хойно шоронд явуулж санаа нь амрах бололтой.
Харин Ц.Элбэгдорж үүнийг хүсэхгүй байгаа нь тодорхой бөгөөд суудлаасаа буусны хойно оймсоо гозойлгохгүй байх бодож олсон арга нь буухаасаа өмнө ардын экспертүүдээр ажлаа дүгнүүлж 8.5 буюу “сайн” үнэлгээ авах хэмээн тооцоолжээ. Гэтэл үнэн хэрэг дээрээ Ардын үг бол нүглийн нүдийг гурилаар хуурна гэдэг лугаа Ерөнхийлөгчийн сэтгэлийг хоосон магтаалаар аргалах төдий үнэ цэнэгүй зүйл юм.
Улс төрийн хүрээнд яригдаж байгаачлан Ц.Элбэгдорж ойрмогхон МАХН-ын дарга Н.Энхбаярыг цагаатгах бололтой. Ингэснээр Н.Энхбаярын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших үүд хаалга нээгдэх юм.  “Намбар ван”-ы тухайд Ц.Элбэгдоржийн цагаатгалаар Ерөнхийлөгчид өрсөлдөж М.Энхболдын саналыг хувааж, Р.Амаржаргалыг ялалтад хүргэх зорилготой. Аз таарвал тэр хоёр дахь удаагаа Ерөнхийлөгчөөр сонгогдох бөгөөд хааны суудалдаа дахин залрах боломжийг өөрт нь олгосон Ц.Элбэгдоржид амар тайван амьдарлыг бэлэглэж, улстөрд урт нас хайрлах тохироо байж болох юм.
Н.Энхбаяр болон Ц.Элбэгдорж нарын нөхөрлөлийн тухай судлаач Д.Ганхуяг саяхны нэгэн нийтлэлдээ “Асар удахгүй ноён Ц.Элбэгдорж Н.Энхбаярын бүхий л гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох хуулийн боломж, эрхийг нээж өгөх нь гарцаагүй гэдгийг би монгол судлаачийн хувьд батлан хэлж чадна. Хэдхэн жилийн өмнө ямар ч хайрлах энэрэх сэтгэлгүйгээр Н.Энхбаярын “оймсыг гозойлгож” байсан Ц.Элбэгдорж одоо болохоор өөрийн биеэр Н.Энхбаярын “оймс гутлыг өмсүүлж” өгч байна. Үүнийг л хувь заяаны шоглоом гэдэг” хэмээн бичсэн нь үнэний ортой мэт.

Н.Гэрэл

ЦЕНЗУРГҮЙ.МН

 


URL:

Нэр: ЗОЧИН Огноо: 5 April 2017

ЗӨВӨӨ ЗӨВ ЭР ХҮН ШИГ ЗАН ГАРГАЖ БОЛЖ БАЙНА

Нэр: ЗОЧИН Огноо: 5 April 2017

цөөхөн монголчууд иймэл байх естой зөв

Сэтгэгдэл бичих