Дээд хуулийн захыг мушгихын учир

38ctv4cop3o5t5d25ce5du459f_bМАХН-ын санаачилсан шинэ Үндсэн хуулийн төсөл мэндлээд удаагүй, иргэдэд дөнгөж хүрч эхэлж байгаа ч “Шинэ Үндсэн хуулийн төлөө” хөдөлгөөн орон даяар өрнөжээ. Тус намынхан одоогоор нийслэлийн зарим дүү­рэг, хөдөө орон нутагт Дорнод, Хэнтий, Дархан-Уул, Орхон, Ар­хан­гай, Өвөр­хангай аймагт хэлэлцүүлэг зо­хион байгуулаад байгаа. Тэгвэл хэлэлцүүлэгт оролцсон хүмүүс гэр бүл, найз нөхөд, ажлын газар, хамт олондоо дамжуулан танилцуулах санаачилга өрнүүлж байгаа аж. Мөн хуулийн төслийн нэрнээс эхлээд доторх зүйл, заалтуудын талаар иргэд саналаа идэвхтэй ирүүлж байгааг МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамъян хэлэв.

Үндсэн хуулийг өөрчлөх тухай асуудал шинэ сэдэв биш. Энэ тухай улс төрийн намууд өнгөрсөн хугацаанд байнга ярьж ирсэн. Харин хийсэн нь одоогоор МАХН болоод байна. Учир нь бусад намуудаас энэ талаар дуугарахгүй байгаа. УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад “Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухай” гэж байгаа ч тодорхой мэдээлэл алга.

Шинэ Үндсэн хуулийн төсөл богино хугацаанд иргэдийн дэмжлэгийг авч байгаагаас үзэхэд нийгэмд хүлээлттэй байсны илрэл. Нөгөө талаар одоо хэрэгжиж буй Үндсэн хуульд хяналт, хариуцлагын тогтолцоог орхигдуулсан. Ингэснээр төрд гарсан хүмүүст хэмжээгүй эрх мэдэл олгосон нь улс орон, ард түмний амьдралыг доройтуулсан. Өнөөдрийн сэдэв болоод байгаа оффшорын урхаг тэндээс эхтэй хэмээн 1992 онд Үндсэн хууль баталсан Улсын Бага хурлын гишүүд өнөөдөр өөрсдөө ярьж байгаа юм.

МАХН-ынхан хуулийн төслөө БНМУ-ын Дээд хууль хэмээн нэрлэсэн. Тэгвэл Дээд хуулийн “Дээлийн зах”-ыг мушгих шалтгаан ийнхүү өнөөдрийн улс орны байдал, ард түмний амьдрал болж таарч байна.

 

Ч.ЗОТОЛ /ЗУУНЫ МЭДЭЭ/


URL:

Сэтгэгдэл бичих