Жагсаал эсэргүүцэл дараалсаар байгаа ч эрх баригчид, дарга нар үл тоомсорлож байна
Өнгөрсөн баасан гарагт Оффшорчдыг эсэргүүцсэн жагсаал нийслэл Улаанбаатарт болж олон мянган хүн оролцсон.
Энэ жагсаалд гадаадад, АНУ, Герман, Франц, Белги, Швейцари, Японд ажиллаж амьдарч монголчууд нэгдэн байгаа байгаа улс орон дахь ЭСЯ-ны гадаа жагссан гэж мэдээлж байна.
Сүхбаатар аймагт бас аймгийн ИТХ-ыг сонгох сонгуулиар Ардчилсан намынхан олонхи болсон байхад Монгол Улсын Ерөнхий сайд үүнийг үл ойшоон МАН-ын гишүүн хүнийг томилж будлиан тарьсныг эсэргүүцсэн суулт, жагсаал өнөөдөр аймгийн төвийн төв талбайд олон нийтийн сүрт жагсаал болж байна.
Сонсголын бэрхшээлтэй 29 дүгээр дунд сургуулийн хүүхдүүд бас л дохионы хэлний мэргэжлийн багшаар хичээл заалгахаа илэрхийлж жагссаныг эцэг эхчүүд нь дэмжиж уриа лоозон барьж жагслаа.
Хүүхдийн ордны мэргэжлийн багш зарим хүнийг удирдлагууд нь халж явуулсныг тэнд суралцагч хүүхдүүд, эцэг эх нь мөн л эсэргүүцэж яг одоо Хүүхдийн ордонд уриа барин зогсч байна.
Хамгийн сонирхолтой нь олон нийтийн энэ эсэргүүцэл, бухимдлыг өнөө оффшор данстангууд, дарга удирдлагууд нь юман чинээ үл тоомсорлон сонсохыг ч хүсэхгүй таг дуугүй өнгөрүүлсээр л байна.
Эх сурвалж: www.assa.mn
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Монголчууд сэрэх цаг болсон шүү? Жагсаал цуглааныг маш анхааралтай хийхгүй бол эрх баригчид 7сарын 1 болгож хувиргана шүү???
Ард түмэн “Хэвлэн нийтлэх, эвлэлдэн нэгдэх эрхтэй” гэж цаасан дээр бичээтэй байгаа ч Эрх баригчид үндсэн хуулиас давсан тогтоол тушаалаар эрд түмний эрхийг хязгаарлаад удаж байгаа шүү дээ? Цөөхүүлээ бол баривчлаад хорьчихно, олуулаа бол чихэнд нь тугалга цутгасан юм шиг сонсохгүй, сонссон ч үл тоож ус балгасан мэт дуугүй л өнгөрнө, санаж байгаа биз дээ, Элбэгдорж гэгч “хэн түүнийг өлс гэсэн юм бэ” гэж хэлж байсныг нь?