Сэтгэцийн эмгэгтэй болгож болзошгүй ажлууд
“Сэтгэцийн өвчнийг таних нь” номын зохиогч Кэвин Даттон дараах 10 ажил мэргэжлийн хүмүүсийг сэтгэцийн өвчинд нэрвэгдэх магадлал хамгийн их гэжээ. Таны ажил дараах жагсаалтанд байгаа юм биш биз?
Английн сэтгэл судлалын профессор К. Даттон сэтгэцийн өвчин хаа сайгүй, бүр том компаниудад их байгааг тогтоосон байна.
Сэтгэцийн өвчлөлүүд нь тухайн хүний зан ааш, араншингаас хамаардаг ба хүний сэтгэл хөдлөл, бодол, зан үйлд нөлөөлөн өөрийнх нь итгэл үнэмшил, бие хүний зан чанарыг алдагдуулж өөрт нь болон гэр бүлд нь сөрөг нөлөө үзүүлдэг аж.
Ингээд сэтгэцийн өвчлөлд хүргэж болзошгүй ажил мэргэжлүүд бол
1. Гүйцэтгэх захирал
2. Хуульч
3. Хэвлэл мэдээллийнхэн
4. Борлуулагч
5. Мэс заслын эмч
6. Сэтгүүлч
7. Цагдаа
8. Санваартан, лам
9. Ахлах тогооч
10. Эрх мэдэл бүхий албан тушаалтан юм
Харин сэтгэцийн эмгэгтэй болох магадлал хамгийн бага нь
1. Асрагч
2. Сувилагч
3. Бариа засалч эмч
4. Гар урчууд
5. Гоо сайханч, стилист
6. Халамжийн ажилтан
7. Багш
8. Жүжигчин
9. Дотрын эмч,
10. Нягтлан бодогч нар байдаг аж.
Эхний жагсаалтын хүмүүс хүчирхэг байж, аливаа асуудалд мэргэжлийн зүгээс хандаж, шаардлага тавьж, шийдвэр гаргах хэрэгтэй болдог ба өөрийн хувийн, бие хүний мэдрэмжүүдээ нууж байдаг. Үүнээс үүдэн сэтгэцийн өвчинд нэрвэгдэх магадлал нь нэмэгддэг аж.
Харин дараагийн жагсаалтын ажил мэргэжилтэй хүмүүс өөрийн хувийн мэдрэмж бодолоо нуух шаардлага бараг гардаггүй, ажлаа өөрийн сонирхолын дагуу хийдэг учраас сэтгэцийн эмгэг тусах нь харьцангуй бага гэнэ.
Эх сурвалж: jobat.be
URL: