“Mongolia Mining 2017″ уул уурхайн үзэсгэлэн болно
Mongolia Mining 2017 олон улсын уул уурхайн үзэсгэлэн 2017 оны 4-р сарын 05-07-ны өдрүүдэд Улаанбаатар хотод 7 дахь жилдээ оролцогч улс орнууд, уул уурхайн салбарын хувьд өргөн цар хүрээтэйгээр зохион байгуулагдах гэж байна. Энэхүү үзэсгэлэнд уул уурхайн салбарын дэлхийд тэргүүлэх технологийг 3 өдрийн турш дэлгэн харуулахаас гадна, эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлого, холбогдох хуулиуд, Монгол улсад хэрэгжих уул уурхай дэд бүтцийн төслүүд сэдвээр семинарууд болон тоног төхөөрөмжийн үзүүлэх тоглолтууд зохион байгуулагдахаараа онцлог юм.
Мongolia Mining 2017 олон улсын уул уурхайн үзэсгэлэн салбарын техник технологийн хамгийн чухал арга хэмжээний хувьд Уул уурхайн яам, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Ашигт малтмалын газар дэмжин ажиллаж байгаа бөгөөд уламжлал ёсоор Майнэкс Монгол ХХК, Экспо Монгол ХХК, Олон улсын үзэсгэлэнгийн товчоотой хамтран зохион байгуулж байна.
Энэхүү салбарын хамгийн чухал үзэсгэлэнд уул уурхай, газрын тосны олборлолт, хайгуулын компаниуд, үйлчилгээ тоног төхөөрөмж ханган нийлүүлэгчид, үнэлгээ консалтингийн компаниуд, хөрөнгө оруулагч, банк санхүүгийн байгууллагууд болон эдгээр салбарт оролцоо бүхий төрөл бүрийн 120 орчим бизнесийн байгууллага өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээгээ үзүүлж сурталчлах болно.
Үүнд:
- Ашигт малтмалын олборлолт явуулж байгаа уул уурхайн компаниуд
- Газрын тосны хайгуул олборлолтын компаниуд
- Геологийн судалгаа шинжилгээ, хайгуулын компаниуд
- Уул уурхай, газрын тосны машин механизм, тоног төхөөрөмж нийлүүлэгчид
- Өрөмдлөгийн үйлчилгээ, тоног төхөөрөмж нийлүүлэгчид
- Тэсэлгээний бодис үйлдвэрлэгчид, нийлүүлэгчид
- Газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэгчид
- Хөдөлмөр хамгааллын хувцас хэрэглэл нийлүүлэгчид
- Катерингийн болон ложистикийн үйлчилгээ үзүүлэгчид
- Байгаль орчны нөхөн сэргээх үйлчилгээ
- Консалтинг, ня-бо бүртгэл, хууль зүйн зөвлөгөө болон үнэлгээний байгууллагууд
- Банк санхүү, даатгалын компаниуд
- Салбарын боловсролын байгууллагууд, их сургуулиуд
- Хайгуул, ашиглалтын лиценз эзэмшигчид
- Ашигт малтмалын худалдааны компаниуд
- Автоматжуулалт, мэдээлэл технологийн, програм хангамжийн, лабораторын шинжилгээний болон харилцаа холбооны үйлчилгээнүүд
Үзэсгэлэнг зохион байгуулж байгаатай холбогдуулан Ашигт малтмал газрын тосны газрын Үйлдвэрлэл технилогийн хэлтсийн дарга н.Хангайгаас тодруулга авсан юм.
-Сайн байна уу. “Мongolia Mining 2017″ үзэсгэлэнгийн давуу тал онцлогийн талаар…
-”Мongolia Mining 2017″ уул уурхайн үзэсгэлэн зохион байгуулагдах гэж байна. Энэ удаагийнх хэд хэдэн онцлогтой болж байгаа. Нэгдүгээрт: Монгол улсад уул уурхай үүсч хөгжсөний 95 жилийн ой, Хоёрдугаарт: Монгол Улсын засгийн газраас “Алт 2″ хөтөлбөрийг зохион байгуулж байна Гуравдугаарт: Уул уурхайн гаралтай зарим түүхий эдийн үнэ дэлхийн зах зээл дээр өслөө. Дөрөвдүгээрт: Монгол Улсын Засгийн газраас хөрөнгө оруулагчдыг дэмжих, хөрөнгө оруулагчдыг татах зорилгоор хийж байгаа ажлууд энэ үзэсгэлэнгийн онцлог давуу тал нь болж байна.
-”Алт 2″ хөтөлбөр хэрэгжснээр манай улсын эдийн засагт хэрхэн нөлөөлөх вэ.
- “Алт 2″ хөтөлбөрийн хувь бол бид өнөөдөр ёрөнхий төлөвлөгөөгөө батлуулчихаад одоо нарийвчилсан төлөвлөгөө нь дээрээ ажиллаж байна. Нарийвчилсан төлөвлөгөө гарсны дараа тодорхой хоног хугацаатай гарч ирнэ.
ORD.MN
URL: