С.Баярцогтын нэрийг түдгэлзүүлж, сонгуульд оролцох боломжгүй болголоо
АН-ын дотоод сонгууль маргааш болно. Энэ удаагийх сонгуульд 565 нэр дэвшигч өрсөлдөж байгаагаас 511 нь ҮБХ-ны гишүүнд өрсөлдөж байгаа юм. ҮБХ-нд нэр дэвшиж сонгогдсон эрхмүүд ирэх 2020 оны сонгуульд нэр дэвших эрхтэй болно.
Тэгвэл дотоод сонгууль болохоос өмнөхөн АН-ын лидер, УИХ-ын гишүүн асан С.Баярцогтын нэрийг түдгэлзүүлэх шийдвэр гарчээ. Улмаар нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас түүний нэрийг хассан байна. Шалтгаанаа “Үндсэн дүрэм зөрчсөн талаар маргаан үүссэн” хэмээн тайлбарлажээ.
С.Баярцогтын нэрийг түдгэлзүүлсэн тогтоолыг бүрэн эхээр нь хүргэж байна.
Б.Анир
zaluu.com
URL: