Уран нугараач шавиа зодсон багш Г.Энх-Амгаланг яллана
13 настай уран нугараач охиныг зодсон сургагч багш Г.Энх-Амгаланд холбогдох эрүүгийн хэргийг Улсын мөрдөн байцаах газрын Онц хүнд, зохион байгуулалтай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс яллах дүгнэлт үйлдүүлэхээр нийслэлийн Прокурорын газарт шилжүүлжээ.
Түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181-д зааснаар бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэх буюу хүч хэрэглэхээр заналхийлж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчсөн гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. Хэргийн талаар эргэн санавал АСА циркийн жүжиг¬чид өнгөрсөн онд ОХУ-ын хотуудаар аялан тоглохдоо “Шинэ цирк” төвтэй хамтарч агаарын гимнастикийн үзүүл¬бэр үзүүлжээ.
Ингэхдээ уран нугараач О-г сайн нугарсангүй гэсэн шалтгаанаар багш нь зодож танхайрч, биед нь хүнд гэмтэл учруулсан талаар охины ээж цагдаагийн байгууллагад гомдол гаргасан байна.
Р.Оюун www.secret.mn
URL: