МАК-аас болоод гэрэлгүй сууж байна

Өмнөговь аймгийн Гурвантэс сумынхан Хятадаас гэрэл цахилгаанаа авдаг юм байна. Гэтэл гэнэт Хятадын тал гэрэл цахилгааныг нь ямар нэг шалтгаангүйгээр хязгаарлаж, гурав хоног өгөөгүй байна. Тиймээс Гурвантэс сумынхан Нарийн сухайтын боомтоор хэдэн зуугаараа гардаг машины замыг хааж хоёр хоносны үр дүнд гэрэлтэйгээ золгожээ. Энэ тухай албаны эх сурвалжаас тодруулахад “МАК”-ийнхан хятадууд хоорондын зөрчлөөс болоод бидний тогийг хязгаарлаж дарамт үзүүллээ. Ер нь хятадууд жаахан юм болохоор нээнтэглээд тог тасалчихдаг юм. Гэхдээ гол төлөв “МАК”-аас болж гэрэлгүй суух юм даа. Тэмцэл хийсний үр дүнд өнөөдөр гэрэл өгнө гэсэн” хэмээв. Үүнээс нэг сарын өмнө мөн Гурвантэс сумын цахилгааныг хязгаарлаж байсан билээ.

С.Баяр mminfo


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих