МҮСХНХ, МЭМАҮЭХ нар хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа
Өнөөдөр Монголын Эрүүл мэндийн ажилтны Үйлдвэрчний эвлэлийн холбооны тэргүүн Б.Мягмар, Монголын Үндэсний Сайтын Хөгжлийн Нэгдсэн Холбооны дэд ерөнхийлөгч Н.Амартүвшин нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
Тус санамж бичгийн хүрээнд хоёр тал харилцан нэгнийхээ үйл ажиллагааг дэмжих, мэдээлэл солилцох, Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны үйл ажиллагааг өөрийн гишүүн сайтуудаар дамжуулан мэдээлэх, олон нийтэд таниулан сурталчилж, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэхэд хамтран ажиллахаар болжээ.
Ийнхүү Монголын Үндэсний Сайтуудын Нэгдсэн Холбооны гишүүн сайтууд Эрүүл мэндийн салбарыг дэмжин ажиллахаа илэрхийллээ.
URL: