Мөсөн арлын эзэн улсаар… /Фото/
Дэлхийн хамгийн аз жаргалтай орнуудын нэг хэмээн зүй ёсоор нэрлэгддэг Исланд улс, түүний гайхамшигт үзэсгэлэнт байгалийн талаарх фото мэдээллийг та бүхэнд хүргэж байна.
ИСЛАНДЫН ТУХАЙ СОНИРХОЛТОЙ БАРИМТУУД:
- Исланд нь Атлантын далайн хойд хэсэгт, хойд туйлын бүслүүрийн өмнөхөн талд орших парламентын бүгд найрамдах засаглалтай улс юм. Нийслэл нь Рейкьявик. Тус хотод Исландын нийт хүн амын тал хувь нь амьдардаг.
- Нийт хүн амын тоо 331 мянга гаруй гэж тооцогддог бөгөөд 103 мянган км/квадрат газар нутагтай. Хүн амын дийлэнхи нь бөө мөргөлийн зан үйлийг дагадаг гэх хэдий ч тус улсад Загалмайтны шашны нэг урсгал болох Лютерианы номлол нөлөө ихтэй гэгддэг. Албан ёсны хэл Исланд. Мөнгөний нэгж нь Исландын крон.
- Исланд аралд IX зууны үеэс хүн суурьшин амьдарч эхэлсэн гэх бөгөөд 1918 онд Данийн хааны ивээл дор Исландын өөртөө засах улсын статустай болж, харин 1944 онд тусгаар тогтносон Бүгд Найрамдах Исланд Улс хэмээн зарласан.
- Исландын газар нутгийн 11 хувийг мөсөн гол, мөсөн тал эзэлдэг. Эдгээрээс хамгийн том нь 8400 ам км талбайг хамрах, хамгийн зузаан хэсэгтээ 1000 м зузаан мөстэй Ватнайёкюдлийн мөсөн тал. Мөсөн талын өмнө захад Исландын хамгийн өндөр цэг болох Хваннадальсхнукюр д.т.д 2119 м-т оршдог.
- Исланд нь галт уулын орон. Ватнайёкюдлийн мөсөн талын доор Гримсвотн, Бардарбунга зэрэг галт уулс байх бөгөөд 1996 оны намар галт уулс дэлбэрч, идэвхжих үеэр ихээхэн газрын мөс хайлж, үер буун, далай руу орсон байна.
mnb.mn
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Нэг л өдөр очно доо