Хятадаас хамгийн их хамааралтай орнуудыг Хонконг, Монгол тэргүүлжээ

“Maplecroft” бай гууллагаас “Интеграцийн шинэ гүрнүүдийн тайлан” гаргаж “Хятадын интеграцийн индекс 2012” газрын зургийг хэвлэжээ. Дэлхийн газрын зураг дахь орнуудыг Хятадаас хамааралтай эсэхээр хамгийн их, их, дунд, бага, эрсдэлгүй хэмээн таван төвшинд эрэмбэлсэн байна. Хамгийн их эрсдэлтэй 20 орныг Хонконг, Монгол тэр гүүлж, Тажикстан, Лаос, Па пуа, Шинэ Гвиней, Чили, Син гапур, Казахстан, Макао удаалжээ. “Хятадын эдийн засгийн огцом өсөлтийн явцад цэцэглэн хөгжсөн Хонконг, Монгол зэрэг орон нь тус улсын эдийн засаг хямрах үед ч хамгийн ихээр нөлөөнд автах эрсдэлтэйд тооцогдож байна” гэж уг тайланд дурдсан аж.

Хонконгийн худалдаа нь Хятадаас ихээхэн хамаа ралтай бөгөөд юанийг гадаад зах зээлд хүргэх газар хэмээгдээд буй. Харин Мон голын хувьд Хятад улс нь худалдааны том түнш төдийгүй өнгөрсөн 20 жилд гадаадын хөрөнгө оруулалтынх нь 51 хувийг тэд бүрдүүлсэн байна. Түү гээр зогсохгүй 2009 онд ДНБийхээ 69 хувийг Хя тад руу экспортолсон байх юм. Гэхдээ Монгол Улс Хятадын нөлөөг буу руулах талд ихээхэн чар майж байгаа. Үүнийг Та вантолгойн нүүрсний орд тойрсон үйл явдлаас харж болно. Монгол Улсын Зас гийн газар Орос руу нүүрс тээвэрлэх төмөр зам барих шийдвэр гаргасан. Харин сүүлд Хятад руу 200 км төмөр зам барихаар болсон гэж уг мэдээлэлд дурджээ.

www.mongolnews.mn


URL:

Сэтгэгдэл бичих