Пак Гын Хэг баривчлах эсэх асуудлаар сонсгол явуулна
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан Пак Гын Хэг баривчлах эсэхийг шийдвэрлэхийн тулд Сөүл хотын Төв дүүргийн шүүх өнөөдөр сонсгол явуулна.
Өөрийгөө ямар ч гэм буруугүй гэж мэдэгдсээр байгаа Пак өмгөөлөгчтэйгөө сонсголд суух аж.
Түүнийг 13 зүйл ангиар, тухайлбал дотны найз Чой Сүн Силтэй үгсэн хуйвалдаж “Samsung” группээс 39 сая долларын авлига авсан, авахыг зөвшөөрсөн гэж буруутгаж байгаа юм.
Мөн эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, Чой овогт эмэгтэйн удирддаг байсан хоёр санд мөнгө хандивлуулахын тулд компаниудад дарамт шахалт үзүүлдэг байсан гэж Пак Гын Хэг буруутгаж байгаа билээ.
Албан тушаалаас нь огцруулж, халдашгүй дархан эрхээ алдсаных нь дараа Пакийг прокурорууд байцааж эхэлсэн.
Прокурорууд түүнийг баривчлах зөвшөөрөл олгох хүсэлтийг даваа гарагт шүүхэд гаргаад “ерөнхийлөгч эрх мэдлээ хэтрүүлж, урвуулан ашиглана гэдэг бол маш ноцтой хэрэг” гэсэн юм. Мөн Пак нотлох баримтуудыг устгахыг оролдож болзошгүй гэж прокурорууд хэлжээ.
Шүүхийн сонсгол олон цаг үргэлжлэх төлөвтэй байна. Шүүхийн шийдвэр өнөө орой эсвэл маргааш өглөө гарч магадгүй.
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан Чон Ду Хуан болон Ро Тэ ү нарыг 1995 онд баривчилж байжээ.
Г.Доржханд
Эх сурвалж: Монцамэ
URL: