Машины эд анги хулгайлж байгаад үйлдэл дээрээ баригджээ

olloo_mn_1423644505_hulgaiХан-Уул дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн алба хаагчид автомашины эд ангийг хулгайлсан гэмт хэргийг үйлдэл дээр нь илрүүлжээ.

Хан-Уул дүүргийн зургаадугаар хороонд оршин суух хаягтай Т, З нар нь тус дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр “Буянт-Ухаа” хорооллын гадна зогсоолд байсан “приус-20” автомашины урд купер, их гэрэл зэргийг хулгайлж байгаад үйлдэл дээр нь илрүүлсэн байна.

Уг этгээдүүд өмнө нь “приус-30” маркын автомашины эд ангийг хулгайлсан нь шалгалтын явцад тогтоогджээ. Тус хэрэгт Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.

145 дугаар зүйл. Бусдын эд хөрөнгийг хулгайлах 145.2.Энэ гэмт хэргийг давтан бүлэглэж буюу урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг, машин механизм, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэж буюу орон байр, агуулах саванд нэвтэрч үйлдсэн, энэ хэргийн улмаас үлэмж хэмжээний хохирол учирсан, олон тооны мал хулгайлсан бол эд хөрөнгийг хураах буюу хураахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл хоёроос таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг.


URL:

Сэтгэгдэл бичих