Чалко компанид төлөх өрийг 100 хувь төлж барагдуулжээ

71llБНХАУ-ын Чалко компанид төлөх өрийг 100 хувь төлж барагдуулсан байна.

Энэ талаар “Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Д.Ариунболд өнөөдөр 12:00 цагаас хэвлэлийн хурал хийх ажээ. Зарим эдийн засагч “Чалкогийн өр барагдсан цагт нүүрсний үнийг чөлөөлөх боломж нээгдэнэ” хэмээдэг.

2017 оны нэгдүгээр сарын 20-ны өдөр “Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн удирдлагууд нүүрсний үнийг уурхайн аман дээрээс 71.5 ам.доллараар зарахаар болж нэмэгдүүлсэн билээ. Тухайн үедээ нүүрсний үнийг ингэж нэмэгдүүлснээр дөрөвдүгээр сарын 1-н гэхэд Чалкогийн өрийг бүрэн багадуулна гэсэн амлалт өгч байсан нь ийнхүү биеллээ.

“Эрдэнэс Таван толгой” ХК 2011 оны долоодугаар сарын 26-нд Хятадын төрийн өмчит Чалко компанитай Нүүрс худалдах, худалдан авах гэрээний урьдчилгаа төлбөр болох 350 сая ам.долларын өр тавьж байсан юм.


URL:

Сэтгэгдэл бичих