Аутизмын холбоотой хамтран ажиллахаар боллоо

1490781085_1Монголын Үндэсний Сайтын Хөгжлийн Нэгдсэн холбоо /МҮСХНХ/ Монголын Аутизмын холбоо /МАХ/ хамтран ажиллах санамж бичигт өнөөдөр гарын үсэг зурлаа.
Аутизм бол тархины үйл ажиллагаа саатах нэг төрлийн эмгэг. Энэ төрлийн эмгэг нэмэгдэж байгаа төдийгүй аутизмтай хүний 30 гаруй хувь нь хэл ярианы бэрхшээлтэй байдаг.  Тиймээс Монголын Үндэсний Сайтын Хөгжлийн Нэгдсэн холбоо нь Монголын Аутизмын холбоотой хамтран уг өвчлөлийн  талаарх ойлголтыг иргэдэд өгч,  зөв мэдлэг, мэдээлэл олгох, Монголын Аутизмын Холбооны зорилго, үйл ажиллагааг дэмжиж гишүүн сайтуудаараа дамжуулан мэдээллийн дэмжлэг, туслалцаа үзүүлж хамтран ажиллах юм.
Жил бүрийн дөрөвдүгээр сарын нэгний өдөр Дэлхийн Аутизмын өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг. Уг өдрийн хүрээнд дөрөвдүгээр сарын турш Аутизмын талаар ойлголт мэдээлэл өгсөн сургалт, сарын аян өрнүүлэх болсныг Монголын Аутизмын холбооноос илэрхийллээ.
Хамтран ажиллах санамж бичигт Монголын Үндэсний Сайтын Хөгжлийн Нэгдсэн холбооны дэд Ерөнхийлөгч Н.Амартүвшин, Монголын Аутизмын холбооны Гүйцэтгэх захирал Л.Алтангэрэл нар гарын үсэг зурсан юм. Уг арга хэмжээнд (МАХ)-ны удирдах зөвлөлийн гишүүн А.Амарбуян, (МҮСХНХ)-ны Бизнес төсөл хөтөлбөр эрхэлсэн дэд ерөнхийлөгч Л.Цэрэнжаргал, Бизнесийн сайтын зөвлөлийн дарга Б.Батболд нар оролцлоо.

URL:

Сэтгэгдэл бичих