Д.Баттулгад дүрмийн заалт хамаагүй юу

149076307858db3d4686936Нийслэлийн Ардчилсан намын даргад Нийслэлийн АН-ын дарга асан Ш.Түвдэндорж, Нийслэлийн ИТХ-ын дарга асан Д.Баттулга нар нэр дэвшин өрсөлдөж байгаа. Тэгвэл Д.Баттулгыг намын дүрэм зөрчин даргад нэр дэвшиж байгаа тухай мэдээлэл хэвлэлээр гарах болжээ. Тэрбээр Нийслэлийн ИТХ-д АН олонх байх хугацаанд ИТХ-ын даргаар ажиллаж байсан бөгөөд 2016 оны сонгуульд түүний удирдаж сонгуульд орсон Нийслэлийн Ардчилсан нам ялагдал хүлээсэн. АН-ын  дүрэмд “АН сонгуульд олонх болоогүй тохиолдолд тухайн шатны намын дарга, дэд дарга нар, ХЭГ-ын даргыг огцорсонд тооцно. Түүнээс гадна тухайн үеийн ИТХ-ын дарга, Засаг дарга байсан намын гишүүн нь намын удирдлагын дараагийн сонгуульд нэр дэвших эрхгүй” гэсэн заалт бий. Тухайлбал, З.Энхболд ялагдлаа хүлээн зөвшөөрч, намын даргын сунгаанд оролцоогүй, Ерөнхийлөгчийн сунгаанд оролцохгүй гэдгээ ч мэдэгдсэн.

Тэгвэл Д.Баттулгад энэ заалт огтхон ч хамаагүй бололтой. Сүхбаатар дүүргийн АН-ын дарга гэдэг сэтэр нь чамлалтай санагдсан уу,намын дүрмийг үл тоон Нийслэлийн АН-ын даргад нэр дэвшихээр зүтгэж байгаад жирийн гишүүд дургүйцэх болжээ.

 Б.БАТ

zaluu.com


URL:

Сэтгэгдэл бичих