Түрэгний машинтай мөргөлдөж осол гаргажээ

117775Өнөөдөр өглөө Сүхбаатар дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэр, Монгол Улсын их сургуулийн уулзварт приус 11 маркын 5866 УНУ улсын дугаартай автомашин түргэн тусламжийн тэрэгтэй мөргөлдсөн осол гарсан байна. Түргэн тусламжийн тэрэг өвчтөнтэй яваагүй учир хүн бэртэж гэмтээгүй байна. Ослын шалтгаан нөхцөлийг тодруулахаар тус дүүргийн замын цагдаагийн хэлтэсийн алба хаагчид ажиллаж байгаа юм байна.

Өнгөрсөн оны нэгдүгээр сарын 01-нээс хэрэгжиж эхэлсэн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулинд зааснаар түргэний тэрэгт зам тавьж өгөөгүй жолоочийг 19200 төгрөгөөр торгоно гэж заасан байх юм. Манай улс хуулиндаа гал унтраах болон яаралтай түргэн тусламжийн машинд жолооч нар зам тавьж өгөх ёстой гэж заасан байдаг.  Өнгөрсөн 2015 онд түргэний машинд зам тавьж өгөөгүй жолоочид цагдаагийн байгууллагаас хариуцлага тооцож, автомашин жолоодох эрхийг нэг жилээр хасч байсан юм.


URL:

Сэтгэгдэл бичих