Багануур дүүргийн засаг дарга Ц.Сандаг-очир дунд сургуулийн багшийг дарамталсан уу

8401

Нийслэлийн Багануурт дүүрэгт бас нэг “БАГА ХААН” тодроод байгаа тухай аль 2009 оноос сонсогдох болсон. Түүнийг Ц.Сандаг-очир гэдэг угтаа бол Багануур дүүргийн МАН-ын хороон дарга нам сонгууль хоёрын буянд хоёр ч удаа дүүргийн засаг дарга болж амжсан азтай эр юм. Ц.Сандаг-очирыг анх орон нутгийн улс төрд хөтөлж оруулсон хүн бол тухайн үед намын дарга дүүргийн засаг дарга хийж байсан өдгөө ШӨХТГ-ын дарга  Б.Лхагваа гэдгийг Багануур дүүргийнхэн андахгүй гэдэг.

Ц.Сандаг-очир анх Багануур дүүрэгт хорооны нийгмийн ажилтан ЗДТГ-т хэвлэл мэдээллийн ажилтан дүүргийн намд улс төрийн ажилтан намын дэд дарга хийж байгаад 2009 онд Багануур дүүргийн засаг дарга болж өдгөөг хүртэл дүүргийнхээ МАН-д хаан сууж байгаа нэгэн гэнэ.

Эхнэр нь “Багануур”-ийн уурхайд дээгүүр алба хашдаг. Багануурийн төрийн байгууллагуудыг засаг дарга Ц.Сандаг-очир нэлээн нааш цааш болгож дарга цэргийн солино өөрийн хүнээ тавина гэж дээгүүр доогуур бичиг цааж барьж гүйхийн хажуугаар хор найруулж хүн хүртэл гүтгэж явдаг бололтой. 2010, 2011 онуудад Багануур дүүрэгт газрын наймаанд холбогдож АТГ-аар шалгуулж явсан тэрээр Багануур дүүрэгт тийм ч нэр хүнтэй биш бололтой.

 

Эх сурвалж: www.ulsturch.mn

URL:

Сэтгэгдэл бичих