Монгол улсын иргэн БНСУ-д амиа алджээ
Монгол иргэн Б энэ сарын 25-ны өдөр амиа алдсан хэрэг БНСУ-д гарчээ. Талийгаач 35 настай бөгөөд уг хэргийг нутаг нэгт иргэн А /41 настай, эмэгтэй/ үйлдсэн болохыг Чежү арлын цагдаагийн газрын хяналтын камераас илрүүлсэн гэх мэдээлэл байна. Тодруулбал, иргэн А өөрийн жолоодож явсан машинаар Б-г дайрч, амь насыг нь хохироожээ. Уг хэргийг Чэжү арлын цагдаагийн газраас хяналтын камерыг шүүж, хэргийн газраас зугтсан иргэн А-г саатуулсан бөгөөд хэргийг үргэлжлүүлэн шалгаж байгаа аж.
URL: