АН-ын Засаг дарга “унтаж” байхад Төрийн албан хаагч амиа хорложээ

527-1490757185Завхан-аймаг-2Өнгөрсөн УИХ, Орон нутгийн сонгуулиар Завхан аймагт Ардчилсан нам ялалт байгуулсан. Идэр сумын ИТХ-ын 21 суудлын 16 нь АН, 5-ыг нь МАН авсан байна. Тиймээс засгийн эрхийг АН дангаараа барьж, Засаг даргаар Х.Баярмаа, ИТХ-ын даргаа Ц.Баянтөр нар сонгогдон ажиллах болсон байна. Тэд өнгөрсөн 11 дүгээр сард Засгийн эрхийг гартаа авсан даруйдаа л төрийн албан хаагчдыг халах, солих шалтаг хайн, өөрийн хүмүүсээ томилохоор хэт улайрч байснаас 50 настай төрийн албан хаагч амиа егүүтгэсэн эмгэнэлтэй хэрэг гарсан байна.

Тодруулбал, өчигдөр буюу 2017 оны 3 дугаар сарын 27-ны орой тус Идэр сумын Төрийн сангийн мэргэжилтнээр ажиллаж байсан, төрд 28 жил хөлс хүчээ зориулсан Т гэгч эмэгтэйг МАН-ын угшилтай хэмээн ад үзэж, ажлаас халах захирамжийг нь гаргуулж, оронд АН-ын хүнийг томилсон аж. Үүнийг хууль бус хэмээн үзсэн эмэгтэй амиа хорлоход хүрсэн байна.
Хохирогчийг эмнэлэгт хүргэсний дараа Засаг даргын орлогч, Тамгын газрын дарга нар нь дуудуулан байж очсон бөгөөд Засаг дарга Х.Баярмаа нь нөхрөө явуулжээ. Нөхөр нь “Та нар манай эхнэрийг алах гээ юу. Унтаж байгаа хүнийг дуудаж та нар яах нь вэ” хэмээснээс үүдэн ойр тойрныхонтой нь маргалдсан байна. Түүнчлэн Засаг дарга Х.Баярмаа нь хохирогчийг нас барах үеэр буюу 23 цагийн үед дуудуулан байж очсон байна. Энэ хэргээс үүдэн сумын удирдлагадаа дургүйцсэн, бухимдсан иргэд жагсаж, цуглах, тэмцэл хийх дээрээ тулаад байгаа тухай мэдээлэл гарсаар байна.

URL:

Сэтгэгдэл бичих