Пак Гын Хэгийн байдал хүнд байна

c5aa31_QNA_South-Korean-President-Park-Geun-hye-030602015_x974Өмнөд Солонгосын прокурорууд авлигын дуулианаас болж төрийн тэргүүний албан тушаалаас огцорсон Пак Гын Хэг уг хэрэгтэй нь холбогдуулан баривчлах тушаал гаргахаар эрэлхийлж байна.

“Асуудал маш ноцтой байна.,. Буруутгагдаж байгаа хатагтай Пак албан тушаалын хэм хэмжээгээ зөрчиж, компаниудаас санхүүжилт авах эх үүсвэр болгон ашигласан, корпорациудын эрх чөлөөнд халдсан, улсын нууц задруулсан. Түүний тушаалыг биелүүлсэн, дагасан хүмүүс бүгд баривчлагдсан байхад Пакийг баривчлахгүй бол шударга бус” хэмээн даваа гарагт прокурорын мэдэгдэлд дурджээ.

Эл шийдвэрийг өнгөрсөн долоо хоногт хатагтай Пакийг 14 цаг байцаасны дараа гаргасан байна.

Энэ сард тус улсын дээд шүү-хээс өнгөрөгч арванхоёрдугаар сард Үндэсний ассамблейн санал хураалтын үр дүнг дэмжих шийдвэр гаргаснаар Өмнөд Солонгосын түүхэнд анхны эмэгтэй Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хатагтай Пакийн прокурорт байцаагдахгүй байх дархан эрх нь дуусгавар болсон. Пак Гын Хэг “зөвлөх удган” гэгдэх дотны найд Чой Сун Шилийн нөлөөнд удаан хугацаанд байсныг эсэргүүцсэн, хэдэн cap үргэлжилсэн жагсаалын дараа парламент ийн шийдсэн.

Хатагтай Чойн эзэмшлийн компаниудад Өмнөд Солонгосын томоохон компаниудыг олон сая ам.долларын хавдив өг хэмээн хоёр эмэгтэй үгсэн хуйвалдаж, шахалт үзүүлдэг байсан гэж үзэж буй юм. Түүнчлэн хатаггай Пак Гын Хэг төрийн ямар ч албан ёсны албан тушаал хашдаггүй, аль хэдийнэ хэрэгтэн хэмээгдэж буй хатагтай Чойд Засгийн газрын бодлогын олон баримт материалыг үзэх боломж олгосон гэж буруутгаж буй.

Хэрэв тус улсын дээд шүүх хатагтай Пакийг баривчлах шийдвэрийг хүлээж авах аваас Ерөнхийлөгч асан тэрбээр авлига, эрх мэдлээ урвуулсан, улсын нууц задруулсан хэргээр яллагдах юм.

Өөрийгөө буруу зүйл хийгээгүй хэмээн мэдүүлж буй 65 настай тэрбээр хоёр долоо хоногийн өмнө Ерөнхийлөгчийн хувиар хийсэн сүүлчийн мэдэгдэлдээ “Үнэнийг ухаж байж олох нь гарцаагүй” хэмээн хахирган өнгөөр хэлсэн юм.

Олон cap дэгдсэн дуулианаар Пакийн ойрын шадар туслахууд, мөн Соёлын сайдаар ажиллаж байсан нөлөө бүхий эрхмүүд баривчлагдаад байгаа юм.

Түүнчлэн энэ бүх үймээн самуун хүчээ авсныг илтгэх өөр нэг баримт бол Өмнөд Солонгосын хамгийн хүчирхэг эрхэм, Samsung корпорацийн Де факто тэргүүн Ли Жэ Ёны баривчилгаа юм. Ноён Ли бизнесийн эрх ашгийн үүднээс хатагтай Чойн компанид Samsung группээс 40 сая ам.доллар хандивласан хэргээр шүүгдэж буй. Харин Ли энэ бүх тулгалтыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Хатагтай Пакийг баривчлахтай холбоотой ямар ч шийдвэр гүүнийг дэмжигчдийн зүгээс эсэргүүцэлтэй тулгарах нь мэдээж. Түүнээс гадна эсэргүүцэгчдийн ихэнх нь улсын дээд шүүхээс гаргасан албан тушаалаас нь огцруулах шийдвэрийн эсрэг жагсаалд оролцогчид байх юм. Өмнө болсон энэ жагсаалын үеэр гурван хүн амиа алдсан.

Шүүхийн шийдвэрийн улмаас Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгууль зарлах шаардлагатай болж, сонгуулийн өдрийг тавдугаар сарын 9-нд товлосон. Сонгуульд ялсан нэр дэвшигч санал хураалтын маргаашаас л үүрэгт ажилдаа орох юм.

Сөрөг хүчнээс өрсөлдөж буй ахмад улстөрч Мүн Жэ Ин олон долоо хоногийн турш санал асуулгуудыг тэргүүлж буй. FT-ийн өмнө мэдээлж байсанчлан ноён Мүн Жэ Ин үндэсний томоохон конгломератуудад үзүүлдэг Ерөнхийлөгчийн өршөөлийг үгүй болгохоо амласан.

Хатагтай Пак улсынхаа түүхэнд эрүүгийн хэргээр баривчлагдаж буй гурав дахь Ерөнхийлөгч болох магадлал тун өндөр байна. Өмнө нь цэргийн дэглэмийн үед Чун Ду Хван болон Ро Тэ-Вү нар дараагийн залгамжлагчийн шийдвэрээр өршөөгдөж байсан юм.

 

ЗГМ


URL:

Сэтгэгдэл бичих