Ажлаасаа гэнэт халагдсан эмэгтэй өөрийгөө шатааж, амиа алджээ
Завхан аймгийн Идэр сумын төрийн сангийн мэргэжилтнээр 20 гаруй жил ажилласан эмэгтэй, ажлаасаа гэнэт халагдсан явдлаа хууль бус явдал гэж үзэн тэмцжээ. Улмаар тэмцлийн хурц хэлбэрт шилжиж, өөр дээрээ бензин цацаж галдсаны улмаас амиа алдсан харамсалтай хэрэг гараад байна. Түүнийг Идэр сумын Засаг даргын Тамгын газрын дарга ажлаас халах шийдвэр гаргажээ.
Харамсалтайгаар амиа алдсан эмэгтэй нь нөхөр, хоёр хүүхэдтэй байжээ. Мэдээллээс үзэхэд тэрбээр 14 сая төгрөгийн цалингийн зээл авчихсан байсан бөгөөд ажлаас гэнэт халагдсан нь гэнэтийн цочролд оруулж, улмаар ийм алхам хийсэн бололтой байна.
URL: