Италид зургаан хүн үерийн усанд живжээ
Италид байгалийн онц үзэгдэл тохиож байна.
Хамгийн сүүлд Женао хотод үерийн улмаас зургаан хүн амь үрэгдсэн тухай “Ройтерс” мэдээлжээ. Амь үрэгдсэн хүмүүсийн дунд хоёр хүүхэд байснаас гадна өндөр настнууд байжээ. Хэдэн өдөр үргэлжлэн орсон борооны дараа Женао хотын гудамж, талбайд шар усны үер бууж, барилга байгууламжид борооны ус цутган орсоор байгаа аж.
Женао нь газар зүйн байршлын хувьд нам дор газар оршдогоос үерийн аюул өндөр байдаг гэнэ. Байгалийн гамшигт үзэгдэл одоо ч үргэлжилсээр байгаа төдийгүй аврагчид иргэдийг хотоос гаргаж эхэлжээ.
Т.Батсугар
URL: