Б.Насанбаяр “цэнхэр үст” Цэрэнд бууж өгөв үү
БШУЯ-ны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын даргаар ажиллаж байсан Б.Насанбаярыг Мүүний шашныг Монгол Улсад дэлгэрүүлсэн хэмээн олноо “цэнхэр үст” Цэрэн хэмээн танигдсан Э.Цэрэндолгор шүүмжилж, цахим хуудсаараа удаа дараа бичиж байв. Үүнийг нь Б.Насанбаяр хүлээн зөвшөөрөөгүй ч албан тушаалаа өгсөн. Мөн тэрбээр нэр төрөө сэргээлгэхээр өнгөрсөн жил шүүхэд хандсан тухайгаа мэдэгдэж байв.
Тэгвэл Б.Насанбаярын нэхэмжлэлийг Баянзүрх дүүргийн шүүхээс буцааж, хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Учир нь нэхэмжлэгч Б.Насанбаяр болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралд ирээгүй гэнэ.
Тиймээс иргэн Э.Цэрэндолгорын эсрэг үүсгэсэн иргэн, хувь хүнтэй холбоотой хэргийг нэхэмжлэгч өөрөө дэмжихгүй байна гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгожээ. Ийнхүү хоёр эмэгтэйн он дамнасан маргаан энэ хүрээд өндөрлөлөө. Б.Насанбаяр “цэнхэр үст” Цэрэнд бууж өгөв үү, эсвэл Э.Цэрэндолгорын хэлж, яриад байсан зүйл үнэн болов уу.
mminfo.mn
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
bultger nud gewel arai huurhudunu. melhii nudet awgai gwl zohiltoi.