“Хятадын Улаанбаатар” гэсэн бичгийг ОХУ-д суугаа Элчин сайд та анхааралдаа авна уу
Москва хотын Шеремьетевийн нисэх буудал дээр Улаанбаатарын нислэг хүлээж буй иргэн уг зургийг дарж, олон нийтийн сүлжээнд байршуулсан байна. Энд ямар нэгэн алдаа байв уу, эсвэл тус иргэн санаатайгаар ийм дүрс зураг эвлүүлсэн үү гэдгийг ОХУ-д суугаа Элчин сайдын яамнаас шалгах хэрэгтэй болов уу. Үнэхээр Монгол Улсын нийслэл Улаанбаатарын өмнө хятад ханзаар бичигддэг бол үүнийг нэн яаралтай засварлуулах үүрэг нь Элчин сайд нарт бий биз. Чингис хаан олон улсын нисэх буудал дээр буугаад БНХАУ-д тавтай морилно уу гэсэн бичиг харж, сэтгэлээр маш их унаж билээ. Оросод очоод хятадын Улаанбаатар хот гэсэн бичиг уншмааргүй л байна. Дипломат найрсаг харилцаа гэж байдаг л байх. Гэхдээ тусгаар улсаа бусдад алдчихсан мэт сэтгэлтэй амьдрах хэцүүхэн л байна. Анхааралдаа авна уу.
Үндэстэн агентлаг
URL: