Хилийн цэргийн офицер хуурамч хаягаар охидыг мэхэлж байжээ
Сүүлийн үед фэйсбүүк ашиглан иргэдийг залилан мэхэлж байгаа хэрэг их гарч байна. Гэтэл энэ хэрэгт төрийн албан хаагч хүртэл оролцсон ноцтой хэрэг гарчээ. Тодруулбал, ХХЕГ-т ажиллаж байсан 24 настай С гэгч офицер залуу фэйсбүүкийн “oogii oogii” гэх хуурамч хаягаар иргэдийг хохироож байсан аж. Тэрбээр олон гишүүнтэй групп, пэйж хуудсанд “Бага хүүтэй мөнгө зээлүүлнэ” гэсэн зар байршуулаад түүний дагуу хандсан иргэдийг хохироож байсныг ЭЦГ-ын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ажилтнууд илрүүлсэн байна.
С гэгч нь ХХЕГ-т 24 цагаар жижүүрлэн үүрэг гүйцэтгэж байхдаа энэ оны хоёрдугаар сарын 5-нд албаны дүрэмт хувцсаа өмсөн, ажлын байраа орхин явж гэмт хэрэг өдүүлсэн нь шалгалтаар тогтоогдсон гэнэ.
Тэрбээр дээрх зарынх нь дагуу холбогдсон оюутан охид, бүсгүйчүүдээс зээлэх мөнгөний барьцаанд нүцгэн зургийг нь авч, дараа нь гэрээ байгуулах нэрээр хууран мэхэлж хүчирхийлж байсан аж. Мөн нүцгэн зураг, дүрс бичлэгийг нь олон нийтийн сүлжээнд байршуулна хэмээн сүрдүүлж, их хэмжээний мөнгө нэхэж байсан нь ч батлагджээ.
Хэргийг өдгөө Баянгол дүүргийн Цагдаагийн II хэлтэст шалгаж байна.
Б.Анир
zaluu.com
URL: