Б.Насанбаяр Мүүн-ийг дэлгэрүүлэгч гэдгээ хүлээн зөвшөөрсөн үү

145569825756c43151dde06Боловсрол шинжлэх ухааны яамны газрын даргаар ажиллаж байсан Б.Насанбаяр нь Мүүний шашныг Монгол Улсад дэлгэрүүлсэн гэж “Цэнхэр үст” Э.Цэрэндолгор өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээлж байсан. Харин энэ талаар үгүйсгэсэн олон тайлбар хийж байсан Б.Насанбаяр өөрийнх нь нэр төрд халдсан гэдгээр шүүхэд өгсөн билээ.

Тэгвэл Б.Насанбаяр болон түүний бие төлөөлөгч Баянзүрх дүүргийн шүүх хурал болох үеэр ирсэнгүй. Тиймээс шүүх Э.Цэрэндолгорын эсрэг үүсгэсэн хэргийн нэхэмжлэгч өөрөө дэмжихгүй байна хэмээн хэрэгсэхгүй болгосон байна. Ингэснээр “Цэнхэр үст” Цэрэн бусдын нэр төрд халдаагүй харин үнэн бодит мэдээлэл тарааж байсан ажээ

 

 

 


URL:

Сэтгэгдэл бичих