Өвөрхангайд хаваржилт хүндрэлтэй байгаа гэнэ
Сүүлийн хэдэн хоног хөдөө орон нутгаар цас их хэмжээгээр орсонтой холбойтойгоор иргэд өөрийн цахим хуудсанд анхааруулга ихээр өрнөөх болсон билээ. Өвөрхангай аймагт хаваржилт хүндэрсэн талаар “Хотод цаг агаар дулаараад хүүхнүүд хувцас хунараа нимгэлээд гангарч байхад хөдөөгүүр зуд болоод хүн малгүй хэцүүдэж байна. Ялангуяа Өвөрхангайн говийн сумдад байдал маш хүнд болжээ. Богдын Засаг даргатай дөнгөж сая холбогдлоо. Нэг багтайгаа холбоо тасарсан, төвөөс очсон өвч тэжээлээ хүргэж чадахгүй, эмнэлгийн машин нь дуудлага өгсөн айлдаа хүрэх аргагүй цасанд боогдоод хэцүү байна гэнэ. Малчид юун төл авах, том малаа барчихгүй юмсан хэмээн зүтгэж буй ч зарим газар хүнээ яаж цаснаас авч гарах вэ гэж бодоход хүргэж байгаа гэлээ. Гучин-Ус сум ч ялгаагүй. Тиймээс хөдөө ах дүүс нь байдаг бол утас шөрмөсөөр залгаж асуумаар юм байна шүү.” хэмээн нэгэн хэрэглэгч жиргэсэн байна.
URL: