Саудын Араб, Египет усан хилийн заагаа шинэчлэн гарын үсгээ зурлаа
Саудын Араб, Египетийн эрх баригчид усан хилээ шинэчлэн тогтоох асуудлаар тохиролцоонд хүрч, гэрээ байгуулсан байна. Энэхүү гэрээ ёсоор Египет улс Улаан тэнгист оршдог Тиран, Санафир хэмээх хоёр арлыг Саудын Арабад шилжүүлж өгсөн юм. Гэрээнд гарын үсэг зурсан Египетийн төлөөлөгч “Арлууд Саудын Арабын нутаг дэвсгэр болохыг албан ёсоор хүлээн зөвшөөрч байна” хэмээн батлан мэдэгдсэн аж. Одоо энэ асуудлыг Египетийн шилжилтийн Засгийн газар, парламентаар баталгаажуулах ажээ.
URL: