Сирийн босогчид “Лалын улс”-ын нисэх хүчний баазыг эзлэн авчээ

527-1490604904_95326975_d17ce020-fc70-49e9-97cd-6d7a6c86897bРАККА. /BBC/. “Лалын улс” бүлэглэлийн түшиц газар болоод байсан Ракка хотын ойролцоох нисэх хүчний баазыг бүрэн хяналтдаа оруулсан тухайгаа АНУ-аас дэмжлэг авдаг Сирийн босогчид мэдэгдлээ.

Баазыг эзлэн авсан нь Ракка хотоос тус бүлэглэлийнхнийг хөөн зайлуулах тулалдаанд нэгэн чухал алхам болжээ.
Одоо Курдын дайчид Ракка хот руу давшилтаа үргэлжлүүлж байгаа аж. Харин хүний эрхийг хамгаалах байгууллагууд тус бүс нутагт амьдарч байгаа иргэдийн аюулгүй байдалд санаа зовниж байгаагаа илэрхийлсэн байна.
Их Британид төвтэй хүний эрхийг хамгаалах байгууллагын мэдэгдсэнээр, өнгөрсөн долоо хоногт агаараас цохилт өгөх үеэр наад зах нь 89 энгийн иргэн амь насаа алджээ.
“Табка” нисэх онгоцны буудлыг 2014 онд “Лалын улс” бүлэглэлийн босогчид Сирийн армиас булаан эзэлсэн бөгөөд тэд олзлогдсон цэргүүдийг бөөнөөр нь зэрлэгээр хөнөөсөн байна.
Нисэх хүчний баазыг эзлэн авсан нь мөн Сирид хамгийн томд ордог Табка далан болон Табка хотыг эзлэх авахаар хийсэн ажиллагаануудын нэг хэсэг юм.
Х.Сарнай
Эх сурвалж :”Монцамэ” агентлаг

URL:

Сэтгэгдэл бичих