Тархиа бүү угаалга!!!

17522682_441675646173619_6582371919424929962_n

 

.. Хүний тархи угаах буюу итгүүлэн үнэмшүүлэх хөрс суурь бол түүний айдас, амьд үлдэх хүсэл юм. Хэн нэгэн субъектыг дайснаар зарлаж, хэн нэгний амь нас эсвэл улс орон, хэсэг бүлгийн оршин тогтнолд аюул учруулах гэж байгааг зарлахаас эхлэнэ. Соц нийгмийн үед бол ардын дайсан, японы тагнуул, эх орноосоо урвагч гэж байсанчлан…

Ийнхүү дайсан этгээдээ олж тогтоон, айдас төрүүлсний дараа энэхүү тулгамдсан асуудлыг шийдэх шатруу орно. Өөрөөр хэлбэл шийдвэрлэгч этгээд бүхнээс өөр ”ариун цагаан” болохоо мэдрүүлж, ард түмнээ өмөөрөн хамгаалахаар тэмцэж буйгаа зарлана.

 

Түүнчлэн:
☝️Анхаарал сарниулах
☝️Асуудал хиймлээр үүсгэж, түүнийг шийдвэрлэх арга замыг бий болгох
☝️Үе шаттайгаар удаан хугацаанд хэрэгжүүлэх
☝️Хийх ажлаа санаатайгаар хойшлуулах
☝️Хүний сэтгэлийн хөдлөлийг дэмжиж, тунгаан бодохоос холдуулах
☝️Массыг мэдлэггүй, мунхаг, харанхуй байлгах
☝️Өөрөө бүх юманд буруутай мэт бодуулах
☝️Хүнийг өөрөөс нь илүү мэдэх гэх зэрэг олон аргаар тархи угаах процесс явагддаг байх нь…

 

Тархиа бүү угаалга!!!

 


URL:

Сэтгэгдэл бичих