“ХҮҮХЭД ХӨГЖЛИЙН ТҮЛХҮҮР” ХӨТӨЛБӨР “ТӨЛЧИН ХҮҮХЭД” АРГА ХЭМЖЭЭГЭЭР ЭХЭЛЛЭЭ

8364

Өмнөговь аймгийг 2016-2020 онд хөгжүүлэх аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт боловсролын салбарт чиглэсэн 4 дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр баталсан. Түүний нэг болох “Хүүхэд хөгжлийн түлхүүр” дэд хөтөлбөр өнөөдөр нээлтээ хийж, “Төлчин хүүхэд” арга хэмжээгээр эхэлж байна. Аймгийн 15 суманд “Төлчин хүүхэд” арга хэмжээг нэгэн зэрэг эхлүүлж байгаа бөгөөд нүүдлийн мал аж ахуй, мал маллагааны арга ухаан, малчин хүний хөдөлмөрийн онцлог, амьдралын дадал хэвшлийг танин мэдүүлэхээрээ онцлог юм. Өмнөговь аймгийн хэмжээнд ЕБС-ийн 7-р ангиас дээш ангийн нийт 42 хүүхэд хамрагдаж байгаа ба 5 хоног малчин айлд амьдарч төл бойжуулах, малчдын өдөр тутмын ажил хөдөлмөртэй танилцана.

“Төлчин хүүхэд” арга хэмжээг жилд нэг удаа буюу хавар мал төллөх цагаар зохион байгуулж байгаа нь онцлог төдийгүй тухайн сум, багийн удирдлага, сургуулийн захиргаа хүүхдийг малчин айлд хүргэн өгч, гэрээний хугацаа дууссаны дараа очиж авах байдлаар уг арга хэмжээнд байнгын хяналттай хамтарч ажиллана.

“ХҮҮХЭД ХӨГЖЛИЙН ТҮЛХҮҮР” ХӨТӨЛБӨР “ТӨЛЧИН ХҮҮХЭД” АРГА ХЭМЖЭЭГЭЭР ЭХЭЛЛЭЭ

 

“ХҮҮХЭД ХӨГЖЛИЙН ТҮЛХҮҮР” ХӨТӨЛБӨР “ТӨЛЧИН ХҮҮХЭД” АРГА ХЭМЖЭЭГЭЭР ЭХЭЛЛЭЭ

 

“ХҮҮХЭД ХӨГЖЛИЙН ТҮЛХҮҮР” ХӨТӨЛБӨР “ТӨЛЧИН ХҮҮХЭД” АРГА ХЭМЖЭЭГЭЭР ЭХЭЛЛЭЭ

 


URL:

Сэтгэгдэл бичих