“Амьдралоги” киноны найруулагч С.Батмөнх кино продюсерын сургалт явуулах гэж байна

16684379_1881525725457730_5419886668080609523_n

“Cine Art Club” кинонд дуртай, кино хийх хүсэлтэй, зохиолч, найруулагч, продюсер, жүжигчин зэрэг кинотой холбоотой мэргэжилд сонирхолтой, кино сонирхогч хүн бүрт зориулж дараах сургалтуудыг зохион байгуулахаар бэлтгэж байна.

  • Movie Producers Workshop
  • Actor-Director on set Workshop
  • Acting for Movie Workshop
  • Кино зохиол хэрхэн бичих вэ
  • Фото зургийн анхан шатны онол, практик

гэсэн сургалтуудыг зохион байгуулах гэж байна.

Кино продюсерүүд киноны зохиолоос авахуулаад кино хэрхэн бүтдэг талаар бүрэн ойлголттой

16640904_1881524325457870_5982666863345056715_n

байж чадвал амжилттай кино бүтээж чадна. Тэгвэл ”Cine Art Club”-с кино продюсерын сургалт явуулах гэж байна. Өмнөх  удаагийн сургалт нь Produsers Workshop танилцуулгын хүрээнд явагдсан бөгөөд сургалтыг  “Амьдралоги” киноны найруулагч  С. Батмөнх  багшлан явуулсан. Түүний сургалтанд хамрагдсан хүмүүс туршлагатай мэргэжлийн багшаар хичээл заалгаж, богино хугацаанд оновчтой мэдлэг  олж авснаа олзуурхан ярьж байсан юм.


Сургалтанд хамрагдсанаар та дараахи ойлголтуудыг авна:

  • Кино продакшн гэж юу вэ?
  • Киноны зохиол
  • Киноны санхүүжилт
  • Киноны онол зэрэг

Сургалтын хөтөлбөр: 

  1. Кино драматургийн үндсэн ойлголт
  2. Кино жанрын тухай ойлголтууд
  3. Кино зохиолыг задлан шинжлэх аргачлал
  4. Кино зохиолын үнэлгээ
  5. Төлөвлөгөө гаргаж, смета тооцоолол гаргах
  6. Киноны жанраас шалтгаалан киноны найруулагч, операторыг сонгож, уран бүтээлийн багийг бүрдүүлэх нь
  7. Продюсерүүд ба кино продакшны үйл ажиллагаа
  8. Продюсерүүдийн үндсэн эрх үүрэг, хариуцлага
  9. Продюсерүүдийн баг

16684379_1881525725457730_5419886668080609523_nКино продюсингийн талаарх ойлголт:

Бидний шимтэн үзэх дуртай уран сайхны кинонууд хэрхэн яаж бүтдэг вэ?  Найруулагч, жүжигчид, нүүр будагчин, зураачид болон мэдээж продюсеруудын нөр их хөдөлмөрийн үр дүн билээ.  Энд бид та бүхэнд кино продюсерын ажлын тухай, мөн хэрхэн кино продюсер болж болох тухай товч бөгөөд энгийнээр тайлбарлалаа.

Киноны продюсер юун түрүүнд хийх гэж буй киноныхоо зохиолыг сонгож, киноныхоо санааг хөгжүүлж, гол нь киноны санхүүжилтийг босгож, гол гэрээнүүдээ хийнэ.

Продюсерүүдийн гол санаа зовних зүйл бол мэдээж кино маань хуваарийнхаа дагуу хийгдэж байгаа эсэх.

1-р алхам.   Кино хийх үнэхээр чин хүсэл эрмэлзэлтэй байх.

Кино продюсер болох хэд хэдэн арга бий.  Ихэнх продюсерүүд эхлээд кино жүжигчин найруулагч зэргийн ажил хийж байгаад кино продюсинг руу ордог бол зарим нь энэ урлагт үнэхээр сонирхолтой хайртай бизнесын хүрээний хүмүүс байдаг байна.  Хамгийн чухал нь та тухайн кино төсөлдөө үнэхээр татагдсан байх эсвэл киноны урлагт чин сэтгэлээсээ дурласан нэгэн байх ёстой ажээ.

2-р алхам.  Боловсрол мэдлэгтэй болох.

Яг тодорхой сургууль төгссөн байх шаардлагагүй ч киноны талаар сурч боловсорсон, тодорхой мэдлэг олж авсан байх нь кино продюсерын ажлыг хийхэд маш их давуу талыг бий болгоно.  Киноны талын сургалтанд хамрагдсанаар киноны талаар ойлголт мэдлэгээ сайжруулж, киноны продюсерын үүрэг ролийг ойлгоход хэрэгтэй.  Ийм сургалтууд манай улсад хомс хэдий ч бид анхныхаа алхамыг хийж эхлээд байна.

Batmunkh3959-a (1)“Амьдралоги” киноны найруулагчаар ажилласан Сүхбаатарын Батмөнх нь бидний мэдэх олон кинонуудыг найруулсан туршлагатай уран бүтээлч билээ.

Тэрээр  “Сүүлчийн хүсэл”, УСК,  “Икар ба Дедаль” , “Алексийнд”,  “Шамбалын эрэлд” зэрэг богино хэмжээний уран сайхны  кинонуудыг найруулжээ.

9f1f1aa678bf6411ba81ec4139e6c550_1200

Найруулагч С.Батмөнх найруулсан “Амьдралоги” кино нь олны сайшаалд нийцсэн чанартай уран бүтээл болсон хэмээн кино судлаачид үнэлэсэн юм.

Тэрээр тус бүтээлийнхээ талаар ярихдаа  “киноны  төслийг продюсер Г.Ундармаа жилийн өмнөөс эхэлж, өнгөрсөн наймдугаар сараас зураг авалтаа эхэлсэн.  Ингээд нэг  жилийн дараа энэ нөр их хөдөлмөрийнхөө үр шимийг үзэх гэж байна. Та бүхэн киног маань үзээд сэтгэлийн таашаал авна гэж найдаж байна” хэмээн кино нээлтийнхээ үеэр сонордуулж  байв.

8355

Кино

24130

16640904_1881524325457870_5982666863345056715_n

Маш богино хугацаанд их мэдээллийг олж авах тул та яараарай.

Кино продюсерүүд киноны зохиолоос авахуулаад кино хэрхэн бүтдэг талаар бүрэн ойлголттой байж чадвал амжилттай кино бүтээж чадна.   Цаг хугацаанд байнга баригдаж яваа энэ үед шаардлагатай, тодорхой мэдээллийг богино хугацаанд оновчтой заалгаж авах ховор боломж танд нээгдлээ.

Нийт 3 өдрийн хөтөлбөр нь 2017.04.03-04.05 буюу Даваа, Мягмар, Лхагва гарагт орой 18:30 цагт явагдана.

Төлбөр:  180’000 төгрөг

Хаяг: БЗД, 26-р хороо, Дүнжингарав худалдааны төвийн урд “EDU CAMPUS”-ийн 2 давхарт 205 тоот

Утас: 94091828, 99215466

Facebook: https://www.facebook.com/CIneArtClub/


URL:

Сэтгэгдэл бичих