Баруун замын байлдааныг Батлан Хамгаалахын сайд мэддэггүй бололтой

Баян-Өлгийн Даянгийн застав, Ховдын Байтаг богдын отрядад юу болсныг гэрчлэх баатруудын хөшөө өнөө ч буй. “Баатрууд”-аас нь амьд сэрүүн өнөө аж төрж буй 13 дайчин ч бий. Халх голын байлдааны төдөн жилийн ой гээд жил бүр тэмдэглэдэг атлаа баруун замын байлдааны ойг нэг удаа ч тэмдэглэсэнгүй. Толбо нуурын тулаан бүр таг.

Энэ талаар сэргээн дурсч, тэнд болсон явдлыг үнэн мөнөөр үлдээхийн тулд дээрх нэр бүхий 13 хилчин БХ-ын сайд Л.Болдод уулзах хүсэлт гарган өргөдөл бичээд уджээ. Аргаа барахдаа гурав дахь өргөдлөө саяхан илгээсэн байна. “Бид сайдаас юу ч гуйх гэсэнгүй. Төрийн буянаар хийдгээ хийж, авдагаа авсан. Нүд анихаасаа өмнө нэгэнт болсон түүхийг үнэнээр нь хэлж өгье гэсэн юмсан. БХ-ын сайд тэр талаар юу ч мэддэггүй бололтой” гэж СБД-ийн иргэн, ахмад дайчин Л.Даваажав тэргүүтэй буурлууд ярилаа.

Г.НАСАН

Эх сурвалж: “Маш нууц”


URL:

Сэтгэгдэл бичих