“Гоо хатан” салон гоё сайхан болгох биш, ашгийн төлөө ажилладаг уу?

8387

Гоо сайханы салоноор үйлчлүүлээд хохирсон охид бүсгүйчүүд цөөнгүй бий. Зарим төлбөр мөнгө өндөртэй гоо сайхны салонууд гоё сайхан болгох нэрийн дор ашгийн төлөө ажиллаж байна гэх гомдол ч их гарах болсон. Тэгвэл Гоо хатан салоноор үйлчлүүлээд сэтгэл ханамж бус, эд мөнгөөрөө хохирсон гэх нэгэн үйлчлүүлэгч өөрийн цахим хуудаснаа ийн бичжээ.

Тэрээр “Хүн бүр уншаарай. Хэзээ ч битгий энэ эмнэлэгээр үйлчлүүлээрэй. үнэхээр муухай юм. Ээж маань 50 гарч яваа хүн байгаам. Цагаан сараар гоё болно гээд хадгалсан бүх мөнгөө бариад очсон. Гоё болно эгчээ гээд л амлалт өгөөд л байсан. Одоо бүүр нүүрээр нь юм гараад эрээн цоохор нүүртэй сэвх нь тодроод бүүр муухай болчихсон. Бүүр бодохоор гомдоод байх юм. Өөрсдөө эмэгтэй хүмүүс байж луйвар хийж мөнгө олдог. Ээжийг очсон өдөр бас нэг эгч ирсэн хөмсөгөө шивүүлсэн сар болохгүй арилчихлаа гээд бөөн юм болоод байсан. Бидэнд хамаагүй гээд бараг буцаачихаж байна лээ. Арай л гомдмоор муухай газар юм өө!” хэмээн бичжээ.

Miss.mn


URL:

Нэр: Anonymous Огноо: 28 March 2017

энэ арай дэндүү газар даа Хөмсөг дээр доор шивчихээд нүд чинь дээр доор юм байна гээд байсан ёстой чадваргүй баахан хятад материалаар л хийдэг газар

Нэр: одко Огноо: 29 March 2017

Шивээсний багаж нь ер нь арьс нүүрэнд хүрч бгаа багаж төхөөрөмж нь ариутгал шаардлага хангасан байдаггүйн бналээ. Энд хөмсөг шивүүлээд С вирустэй болсон.үнэхээр их харамсаж бгааа

Нэр: ОЮУКА Огноо: 22 January 2018

үнэн гэж үү.

Сэтгэгдэл бичих