Улаанбаатарт өдөртөө 8 хэм дулаан
Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан цаг агаарын мэдээ: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар өдөртөө дулаарна.
2017 оны гуравдугаар сарын 27-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Бүх нутгаар солигдмол үүлтэй. Цас орохгүй.Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр. Алтайн салбар уулс болон Говийн бүс нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 9-14 хэм, Увс нуурын болон Дархадын хотгор, Богдын гол орчмоор 3-8 хэм хүйтэн, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Хараа, Ерөө голын хөндийгөөр 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн, Алтайн өвөр говиор 9-14 хэм, бусад нутгаар 3-8 дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхибаруун хойноос секундэд 4-9 метр. 6-8 хэм дулаан байна.
2017 оны гуравдугаар сарын 28-наас дөрөвдүгээр сарын 01-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
28-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 29-нд нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи 28-нд Алтайн салбар уулс болон Арц богдын өвөр хоолойгоор секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 1-6 хэм, Увс нуурын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 14-19 хэм хүйтэн, өдөртөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2-7 хэм хүйтэн, өдөртөө 7-12 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 7-12 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан байна.
URL: