15 хүний эрдэнэт амь сүйдчихээд байхад арсайтлаа инээж зогссон М.Энхсайханыг бүү март!
2007 оны зургадугаар сарын 14-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт түймэр унтраахаар явсан “Ми-8” нисдэг тэрэг осолдож 15 хүний эрдэнэт амь сүйдсэнээс хойш 8 жил өнгөрчээ. Тухайн үед Ерөнхий сайдаар М.Энхболд, Шадар сайдаар М.Энхсайхан, Онцгой байдлын сайдаар С.Отгонбаяр, даргын үүрэг гүйцэтгэгчээр А.Даваасүрэн, Аврах тусгай ангийн даргаар Б.Эрдэнэбаяр, орлогч, штабын даргаар нь Д.Намсрай нар ажиллаж байсан билээ.
Ханиа, аавыгаа, хүүгээ эргэж ирэхийг хүлээсэн ар гэрийнхэн нь Онцгой байдлын ерөнхий газрын хүлээлгийн танхимд ямар их түгшүүртэй байцгаасныг тухайн үед хэрэг явдлыг сурвалжилж байсан хэвлэлийнхэн мартаагүй шиг ард түмэн ч санаж буй биз ээ. Тэнгэр муу байхад олигтой ч багаж хэрэгсэлгүй аврагчдыг түймэр лүү илгээсэн удирдлагууд үнэн хэрэгтээ үхэл рүү нь илгээчихсэн байдаг.
Албан хаагчдын ар гэрийнхэн хайртай дотны хүмүүсээ тэсэн ядан хүлээж байхдаа тухайн үеийн Шадар сайд М.Энхсайхан, салбарын сайд С.Отгонбаяр нарт хандан хэлцгээж байгаа үгсийг дараах бичлэгээс эрхэм та сонсож буй байх. Хамгийн харамсалтай нь Шадар сайдын хувиар тэнд зогсож буй М.Энхсайхан учиргүй маасайж инээж байгаа нь энд тод үлджээ. Хайртай дотны хүндээ сэтгэл нь шаналсан эмэгтэйчүүдийн үгс М.Энхсайханы инээдийг дэндүү хүргэсэн бололтой. Үнэхээр эрүүл саруул хүний ухаанд багтамгүй ёс зүйгүй үйлдлийг М.Энхсайхан гаргасан.
https://www.facebook.com/BuuMart/videos/1870074993273001/
Манайхаас өөр оронд бол түүн шиг ийм увайгүй этгээдийг тэр даруй огцруулж, дахин төр улсын хэрэгт оролцуулахын ч хэрэггүй гэж үзмээр. Гэвч манайд юм бүр өөр. Ямартаа л мөнөөх М.Энхсайхан гуай маань Швед рүү элчин сайдаар явахаар болсон. Бараг энэ цаг мөчид явчихсан ч байх. Үнэхээр энэ улсад эрх мэдэлтнүүд иргэдээ доромжилж, ноёлдогийг үйл хэргээрээ харуулсан хүн бол тэр. Мэндсайханы Энхсайхан.
Эх сурвалж: Шуурхай.мн
URL: