Түмэн газрын их Цагаан хэрэм

greatwall05

Хятадын умард хэсгийн өргөн уудам нутаг дэвсгэр дээр зүүнээсээ баруун тийш чиглэлээр байршиж байгаа Цагаан хэрэм бол Хятадын эртний цэргийн хамгаалалтын хамгийн агуу их барилга байгууламж өгөөд хүн төрлөхтний түүхэн дэх долоон гайхамшигийн нэг билээ. Дүүлэн нисч байгаа аварга Луу мэт мурилзан харагдах Цагаан хэрэм нь хээр талыг туулан, элсэн цөлийг гатлаж, хатан голтой эн зэрэгцэн, өндөр уулын нуруу дамжин хязгааргүй сунан үргэлжилж, зүүн үзүүр нь Номхон далайд тулж, баруун үзүүр нь мянган бээрийн говь цөлд ордог юм. Энэхүү агуу их барилгыг Чүнь цюгийн үеээс анх байгуулж эхэлснийг Цинь, Хань, Ляо, Цзинь, Юань, Мин зэрэг улс гүрний үед нэмж байгуулсаар хоёр мянга шахам жилийн хугацаанд зургаан мянга гаруй километр болгон уртасгасан байлаа. Саран дээр анх гарсан Америкийн нисгэгч сансрын уудмаас дэлхийн бөмбөрцөг руу хараад, дэлхийн бөмбөрцгийн хүн төрлөхтний бүтээл дотроос Хятадын Цагаан хэрэм хамгийн тодорхой харагдаж байсныг мэдээлж байсан билээ. Ертөнцөд хосгүй энэхүү аугаа их барилгыг хүмүүс дэлхийн гайхамшгуудын сор нь хэмээн үнэлэдэг юм.

Зураг дээр: Цагаан хэрмийн жуулчидад зориулсан тайлбар зураг

Зураг дээр: Цзинь шань лин Цагаан хэрэм

Зураг дээр: Хятадын цагаан хэрмийн үргэлжлэл. Монголын нүүдэлчдийн хаалт болгон 6000 км урт үргэлжлэнэ.

Цагаан хэрэм нь Хятадын үндэстэнүүдийн хоёр мянган жилийн баялаг түүхийг харуулж байгаа төдийгүй, Хятадын өвөг дээдсийн ажилч хичээнгүй мөртөө төгс их ухаан билэгтэй байсныг үзүүлж байгаа юм. Одоо Цагаан хэрэм нь Хятадын үндэстэнүүдийн бэлэг тэмдэг болж байна. Бээжинд ирсэн хүн болгон Цагаан хэрэмэнд очиж үздэг билээ.

Хятадын их удирдагч Мао Зэ Дүнгийн “Цагаан хэрэм дээр эс гарваас баатар бус болой” хэмээсэн шүлгийн үг ч байдаг.

Цагаан хэрмийн үүсэл гарлыг хоёр мянга таван зуу гаруй жилийн өмнөх Чүнь Цюгийн үеийн байлдаант улсын үеээс эхэлж ярих хэрэгтэй байдаг. Тэр үеийн Чжөү хөү хэмээх улс гаднын түрэмгийллээс хамгаалахын тулд нутаг усныхаа захаар халхавч хэрэм байгуулж байжээ. Энэ нь Хятадын хамгийн эртний цагаан хэрэм ажээ. Түүхэн тэмдэглэлээс үзэхэд, Цагаан хэрэм нь хамгийн эрт Чү улсын үед бий болсон гэдэг.

МЭӨ224 онд Цинь улсын хаан Цинь ши хуан Хятад орныг нэгтгэсний дараа, умард нутгийн уулын Цинь, Чжао, Янь гурван уулын халхавч хэрэмийг холбон бэхэлж цаашид нэмж байгуулаад, баруун талыг нь Линь тао буюу өнөөгийн Гань сү мужийн Минь сяньд хүргэж, зүүн үзүүрийг нь Ляо дүн хүртэл сунгаж, 5000 гаруй километр урт болгосноор түмэн газрын урт цагаан хэрэм хэмээн алдар нэр мандуулсан билээ.

Хань улсын үед, умардын нүүдэлчин үндэстэнүүдийн түрэмгийлэн орж, тариачин ардыг түйвээхээс сэргийлэхийн тулд Цагаан хэрэмийг улам бэхлэн өргөтгөж уртасган байгуулсан бөгөөд халхавч, цайз, тагт, дохионы галын тавцан зэрэг цэргийн хамгаалалтын төхөөрөмжүүд цогцлон байгуулжээ. Энэхүү Хань чан чэн буюу Хань улсын үеийн Цагаан хэрэм нь зүүн тийш Ляо дүн, баруун тийш Янь зэ буюу өнөөгийн Шиньжянгийн баруун нутгийн Лов нуурт хүрч, нийт урт нь арван мянган километраас давсан байлаа.

Дэлхийд нэртэй торгоны замын тал хувь нь энэ цагаан хэрмийн баруун хэсэг дагуу оршдог. Хятадын төр гүрнүүдийн дотор Хань улс бол хамгийн урт удаан цаг хугацаа зарцуулж энэ цагаан хэрэмийг сэлбэн засаж өргөтгөн байгуулсан улс билээ.

Зураг дээр: Цагаан хэрмийн зүүн үзүүр-Лао лүн эөү

Мин улсын үе болоход Цагаан хэрмийн умард нутгаас Монголчууд байнга халдан довтолж байсан ба зүүн хойт талд нь Зүрчид аймаг хүрхэгжин мандаж байсан болохоор Цагаан хэрмийг засаж сэлбэх ажил ерөөс тасалдаагүй явагдаж байсан ажээ. Зөвхөн Мин улсын анхны хаан Чжү юань чжан улсын цолоо тогтоосны анхны он буюу 1368 оноос Хүн вэйгийн арван гуравдугаар он буюу 1500 онуудад гэхэд л Цагаан хэрэмийг асар их цар хэмжээтэйгээр хорин удаа сэлбэн засаж байгуулсан байв.

Зураг дээр: Цзинь шань лин Цагаан хэрэм

Хятадын эртний батлан хамгаалалтын чухал арга барил болж байсны хувьд Цагаан хэрэм нь умард Вэй, умард Ци, зүүн Вэй, умард Чжөү, Сүй, Ляо, Цзинь, Мин зэрэг үй олон түүхэн үе шатны байгуулалтыг өнгөрүүлсэн юм. Ялангуяа Мин улсын үед хоёр зуу гаруй жилийн турш шинэтгэн засаж ихээхэн цар хэмжээтэй бүтээн байгуулалт хийсэн учраас Цагаан хэрэм нь баруун тийш Гань сү мужийн Цзя юй гуань боомт хүрч, зүүн тийш Ляо нингийн Я лү Жян мөрний хөвөөнд тулж, бүх урт нь зургаан мянга долоон зуун дөчин километр болсон байна.

Өнөөгийн хүмүүсийн Цагаан хэрэм гэж нэрлэж байгаа нь ерөнхийдээ Мин улсын үед засаж байгуулсан Цагаан хэрэм болох юм. Түүхэн тэмдэглэлээс үзэхэд, байлдаант улсаас хойш Чжөү Хөү улс болон феодалын хаант төрийн үед хорь гаруй удаа Цагаан хэрмийг сайжруулан байгуулж эхлэсэн бөгөөд бас цаашид улам урт болгон байгуулжээ. Yүний дотор Цинь, Хань, Мин гурван төрийн үед байгуулсан хэрэм нь тус бүр таван мянган километрээс давсан байлаа.

Олон төр гүрний үед байгуулагдсан Цагаан хэрмүүдийг залгах юм бол түүний нийт урт нь тавин мянга гаруй километрт хүрэх ажээ. Эдүгээ Бээжин хот болон Хэ бэй мужийн нутагт байгаа нь эртний Цагаан хэрмийн охь сор болсон хэсгүүд юм. Жишээ нь:

Хуай Рөү Сяний нутагт байрладаг Цзюнь дү шань уулан дээрэх Мү тянь юй цагаан хэрмийг мянга дөрвөн зуу гаруй жилийн өмнөөс байгуулж эхлэсэн бөгөөд өнөө хүртэл хадгалагдаж байгаа нь Мин улсын үеийн чулуун тоосгон бүтэцтэй холбоотой байсан байна. Эдгээр хэрэм нь уул хайрхны ургац байдлыг даган баригдсан болохоор мушгиран тахирласан онцлогтой байдаг билээ. Хэрэм дээрхи цамхагуудын олонхи нь адил бус бүтэцтэй хоёр давхар хөндий хана юм. Эдгээрийн дотроос хоёр уулын хавцал жалгын уулзвар газар дахь шороо чулуугаар чигжигдсэн хоёр давхар цамхаг болон нэг хөндий цамхагаас нийлж бүтсэн Жэн Гүань Тай цамхаг бол Цагаан хэрмийн бусад хэсэгт тун цөөн байдаг ховорхон үзэмж юм.

Зураг дээр: Цагаан хэрмийн баруун үзүүр-Цзя юй гүань боомт. Цагаан хэрэмийн баруун хэсэгт нь чулуугаар бус шар шавраар барьсан байдаг нь гайхалтай.

Сы ма тайгийн цагаан хэрэм нь Ми Юнь Сяний зүүн хойт хэсэгт оршдог бөгөөд түүнийг Мин улсын Хүн Ү-гийн эхний оноос (1368 он) эхлэж байгуулсныг хожим нь Цзи Жэн гэдэг газрын цэргийн Ерөнхий захирагч ноён Ци цзи гүан болон Амбан захирагч ноён Тань лүнь нар цаашид бэхлэн зассанаар “Хятадын Цагаан хэрмийн содон барилга” хэмээн нийтэд алдаршсан билээ.

Энэхүү хэсгийн баригдсан газрын байц байдал нь асга хад бартаат уул олонтой болохоор уг хэрэм нь арван есөн километр сунжран үргэлжилж, зургаан янзын хэлбэр бүхий оройтой, зуун гучин таван цамхагтай баригдсан бөгөөд хэрмийн тоосгыг ч зургаа долоон зүйлийн аргаар өрсөн байдаг ажээ. Уулны доороос Сы ма тайгийн цагаан хэрмийг харахад, сэрвийн сүндэрлэж хөх тэнгэрээр хөшиглөөд зүүнээс баруун тийш хязгааргүй урт сунжирч үүл мананд шуургаад нүдэнд тун үзэсгэлэнтэй тусдаг юм.

Уул хадны байц байдлын даган тоосго дэвссэн шатаар дээш өгсвөл, зуун метрийн өндөр “Тянь ти” буюу Тэнгэрийн шат хэмээх наян таван градусын налуу газарт хүрдэг байна. Түүнээс цааш явбал “Тянь цяо” буюу тэнгэрийн гүүр хэмээх хоёрдахь бартаат газар хүрэх бөгөөд тоосгоор баригдсан хоёроос гурван зуун метр урт дан ханатай Сы ма тайгийн цагаан хэрмийг олж харах юм. Уг хэрэм дээр маш том тэгшхэн тавцангаас гадна бас хориглолтод зориулан байгуулсан олон барилга, нумын хэлбэртэй нэгэн гадар хэрэм байдаг. Түүний газрын байдал төрхөөс авч үзвэл, хэрэмгүй ч гэсэн тун их бартаатай газар байдаг учраас түүнийг хорилолтод зориулсан биш, харин Цагаан хэрмийн барилгын урлагийг харуулахын төлөө зориуд барьж байгуулсан байдалтай юм.

Хятадын эртний соёлын бэлэг тэмдэг, Хятадын үндэстэнүүдийн бахархал болсон Цагаан хэрэм нь урт удаан жилийн түүх болон асар том барилга болсны хувиар дэлхий дахинд алдаршиж, Нэгдсэн Yндэстний Байгуулалгын гэгээрэл боловсрол шинжлэх ухаан соёлын асуудал эрхлэх байгуулалга буюу ЮНЕСКО-гын зөвшөөрөлтэйгээр “Дэлхийн өвын жагсаалтад” бүртгэгдсэн байна.


URL:

Нэр: Хөх чоно Огноо: 24 March 2017

Түмэн газрын цагаан хэрмийг нүүдэлчидээс айсандаа барьсан болхоос биш ухаантайдаа барьсан юм уу? Одоо ч гэсэн дэлхий дахин янз бүрийн зэвсэг технех бүтээгээд байгаа нь бас л нүүдэлчидээс айсандаа шүү дээ өрөвдөлтөй юм

Сэтгэгдэл бичих