“Номин”-гийнхон хэрэглэгчдийг бухимдуулсаар

149033907558d4c5033448b“Номин” супермаркет бол манай улсын хамгийн нэр хүндтэй томоохон хүнсний сүлжээ дэлгүүрүүдийн нэг. Улаанбаатар хотын хамгийн байршил сайтай газар өөрийн сүлжээгээ нээж чадсан ч үйлчлүүлэгчид нь тэдэнд сэтгэл дундуур байх болсон.

Хамгийн сүүлд л гэхэд, “Хайрлагдах нууц”, “Сорхугтани бэхи”, “Сайн хаан Бат” зэрэг томоохон бүтээлүүдээ уншигч түмнийхээ гарт хүргэсэн зохиолч, сэтгүүлч Б.Сарантуяаг багагүй бухимдуулаад амжжээ.

Тодруулбал, Баргийн юманд уурладаггүй авъяаслаг зохиолч бүсгүй маань өөрийн цахим хуудсандаа, “Номин их дэлгүүр гэж сайхан нэрнээс цаашгүй газар байх юм даа. Өнгөн дээрээ үйлчлүүлэгчээ хүндэлдэг л байх. Харин харилцагчдаа бол үнэхээрийн их чирэгдүүлж зовоох юм. Мажестик номын дэлгүүрт нь номоо тавих болсоор 8 жил өнгөрчээ. Гэвч энэ бүх хугацаанд үргэлж л зодолдохоос наахнуур болж байж хэдэн номоо өгөх юм. Байнга дүрэм журмаа, хүмүүсээ өөрчилж байна. Ажилчиддаа ёс зүй, харилцааны сургалт заахын оронд хэрхэн харилцагчдаа чирэгдүүлж элвдээр хэлж доромжилж болох, хэрхэн хүнд суртал гаргаж дээрэнгүй хандах, хэрхэн хамгийн муухай ааштай байж болох сургалт явуулдаг юм шиг яг нэгэн хэвэнд цутгасан мэт ааш авиртай хүмүүс бэлтгэж ажиллуулдаг.

Уг нь бол энэ дэлгүүрийн харилцагчид л орлогыг нь бүрдүүлдэг баймаар. Хэдэн зуун саяар тоологдох бараа бүтээгдэхүүнээ энэ дэлгүүрээр борлуулдаг хүмүүсээс эхлээд хэдхэн ширхэг хүүхдийн баривч оёод түүнээ дэлгүүрт нь тавьдаг эмээ өвөө нар хүртэл энэ дэлгүүрийн орлогыг бүрдүүлж байгаа. Тэгэхэд өөрийнхөө ээж ааваас илүү настай эмгэнийг өмнөө зогсоочихоод оёсон баривчийг нь гоочлон авахгүй гэж навсайтал загнаад, уйлуудаад гаргаж байгаа няравыг ч харж л байлаа.

Номин минь дээ. Цаана чинь өчнөөн олон сүлжээ дэлгүүрүүд шинээр бий болсон. Олон жилийн өмнөх топ гэсэн зүүднээсээ сэрж хүмүүсээ сурга, дадлагажуул. Ирэх бүхэнд уур хилэн дэвэргэх ямар нэгэн сюрприз бэлдэхийн оронд дотоод зохион байгуулалтаа сайжруулах цаг нь болжээ. Цааш өгүүлбэл их олон юм бий. Зах зухаас нь л дурдлаа. Хэрэгтэй бол үйлчилгээгээ сайжруулах үүднээс асуугаарай л даа” хэмээн нийтэлжээ.

Т.Гэрэл

uls.mn


URL:

Tags:

Нэр: Тийм л гэсэн Огноо: 26 September 2018

Сайн аавынхаа нэрийг 3 худалдаж идсэн хүүхдүүд бэр гээд байдаг юм билээ.Улсын их дэлгүүр л гэхэд 20 гаруй жил түрээсээр ажилласан иргэдээ ч хяхаж авчих гээд янз бүрийн л аварга гаргадаг гэсэн.

Сэтгэгдэл бичих