ӨМНӨГВЬ АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИССЫН АЖЛЫН ХЭСЭГ МЭДЭЭЛЖ БАЙНА

8330

Цаг агаарын нөхцөл байдал хүндэрсэнтэй холбогдуулан Булган, Сэврэй, Баяндалай сумд руу онцгой комиссын гишүүдээр ахлуулсан ажлын хэсгүүд туулах чадвар сайтай 12 машин техник, 42 хүний бүрэлдэхүүнтэй томилогдон гарлаа.

3 сарын 22-ны өдрөөс 24-ны хооронд нийт 31 хүн алга болж төөрсөн гэх мэдээллийг авч аврах эрлийн баг түргэн шуурхай ажилласнаар өнөөдрийн 15 цаг 30 минутын байдлаар 26 хүнийг эсэн мэнд олсон байна.

Сэврэй, Манлай, Мандал-Овоо сумдын нутагт олдоогүй байгаа 5 хүнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. Сэврэй сум 12-14 м/с шуургатай, Манлай суманд цас нэмэж орохгүй шуурах хандлагатай, Мандал-Овоо суманд цас шуурч байна.


URL:

Сэтгэгдэл бичих