Ханиад эмчлэх арга

Цаг хугацаа явдгаараа явж амьдрал үргэлжилдгээрэй үргэлжилж өвөл цаг нэрэгт иржээ. Өвлийн улиралд утаа, хальтиргаа, ханиад гээд асуудлууд хөвөрдөг. Тэгэхээр ханиад хүрсэн тохиолдолд яаж эмчлэх вэ?
Сүүгээр эмчлэх арга:  500 гр сүүг бага зэрэг халааж дотор нь шинэхэн өндөг нэгийг хагалж хийгээд хутгана. Дээрээс нь цайны халбагаар зөгийн бал, хоёр цайны халбага цөцгийн тос нэмээд сайтар хутгаарай. Ингэж бэлтгэсэн сүүг орой унтахын өмнө ууна. Мөн сүүнд чихэр өвс буцалгаж уусан ч болно. Сүүнд цагаан тос, зөөхий хольж өглөө өлөн дээрээ уувал ханиад намдаах үр дүнтэй эмчилгээ болно.
Хий ханиалгах үед: Чацарганыг нухаж сайн няцлаад 200 гр усанд 10 гр хийж 30 минут буцалгаана. Үүнийг хоолны халбагаар өдөрт гурван удаа уугаарай. Цагаан гааны буцалсан шүүсийг мөн ууж болно. Том хүн таван ширхэг янлуйг 150 гр усанд хийж 2-3 минут буцалгаад бүлээнээр уувал хий ханиалга дарагдана.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих