МҮОХ-ны ерөнхийлөгчийн төлөөх сонгуулийн өрсөлдөөн утгаа алдаж эхэллээ

muoh_700Манай улс төрчдийн увайгүй үйлдэл хирээс хэтэрч орохгүй, оролцохгүй салбар ч алга болсоны нэг тод жишээ болж спортын хамгийн том байгууллагын удирдлагын төлөө бохир улс төр оролцож эхэлжээ. Намынхаа тогоо руу нулимаад явсан Э.Мөнх-Очир гэх нөхөр дээрх суудалд санаархагчдын нэг бөгөөд томчуудынхаа дэмжлэгийг авахгүйгээ нэгэнт мэдэх болохоор доод түвшний хурган дарга нарыг сурсан зангаараа дарамтлахыг нь дарамталж, авилгадахыг нь авилгадаж цуу тарааж эхэллээ. Тэр ч бүү хэл төрийн албан хаагч, яам тамгын нөхдийг хөлслөн өөрийнхөө пи арыг хийхийн зэрэгцээ санал авхуулахаар төрөл бүрийн оролдлогуудыг эрчимтэй явуулж байгаа юм байна. ОУОХ-ны хартид зааснаар төр засаг Үндэсний олимпийн хорооны  үйл ажиллагаанд шууд ба шууд бусаар нөлөөлөхийг эрс эсэргүүцдэг гэдгийг эрхбиш дипломат алба хашдаг нөхөр уг нь мэдмээр юм. Даан ч намаасаа нэр дэвшсэн Б.Бат-Эрдэнэ аваргыг Ц.Элбэгдорж ерөнхийлөгчтэй нийлж унагасан шандаа авсан Туркийн Ерөнхий консулын суудлаа яаж ч гүйгээд сунгуулж чадахгүй болохоороо албан тушаалтай болох гэж сонгуулийн муу муухай бүхнийг сурсан зангаараа хийгээд л яваа гэнэ шүү. Наадуул нь ч гэсэн намыг самарчихгүй шиг хол байвал нэг хэсэгтээ чих амар байх тактик барьж байгааг бас үгүйсгэхгүй л юм. Ээ дээ энэ бирдүүд…


URL:

Сэтгэгдэл бичих