Сүмогийн их аварга Хакүхо, дэлхийн аварга Х.Цагаанбаатар, М.Уранцэцэг мэндэлсэн сар

hrtytumuyi,dfe“Спортын шуудан” энэ дугаараасаа эхлэн тухайн ард төрсөн Монголын спортын алдартнуудыг товч танилцуулж байна. Гуравдугаар сард сүмогийн их аварга Хакухо, жүдо бөхийн дэлхийн аварга Х.Цагаанбаатар, М. Уранцэцэг, чөлөөт бөхийн дэлхийн аваргын мөнгө, хүрэл медалып Б.Наранбаатар, буудлагын шилдэг тамирчдын нэг Ц.Мөнхзул тэргүүтэй олон шилдэг тамирчин төржээ. Ингээд хаврын эхэн сард төрсөн спортын алдартнуудтай танилцана уу.

Гуравдугаар сарын 1 -Буудлагын олон улсын хэмжээний мастер Ц.Мөнхзулын төрсөн өдөр гуравдугаар сарын хамгийн эхний өдөр тохиодог Сайна. Үе дамжсан мэргэн буучийн хувьд Риогийн олимпод эх орноо төлөөлөн оролцсон. Түүнчлэн дэлхийн цом, тивийн аварга, Азийн наадам, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын нэрийг гаргаж байв.

Гуравдугаар сарын 4 Жүдо бөхийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Д.Баттулга энэ өдөр мэндэлжээ. Түүний хувьд 16 настайдаа бөхийн спортод хөл тавьсан бөгөөд 1987 онд Болгарт болсон самбо бөхийн олон улсын тэмцээнд түрүүлсэн. Улмаар 1988 онд самбө бөхийн дэлхийн аваргаас алт, мөн жүдо бөхийн оюутны дэлхийн аваргаас хүрэл, 1990 оны “Кано Кап”-аар мөнгө, 1991 онд Токио хотод болсон широкийн цомоос хүрэл медаль хүртсэн. Энэ бүх медаль Монгол Улсад анхны медаль болон ирж, жүдочдын цаашдын амжилтад шан татсан бнлээ. 1985 оноос улсын шигшээд багтсан тэрбээр 1992 оны импод эх орноо төлөөлөн оролцсон ч бэртлийн улмаас медалиа алдаж шагналт байр эзэлж байсан юм.

Гуравдугаар сарын 8 Японы мэргэжлийн сүмод хөл тавьсан Монголын анхны “Алтан хараацай” гэгдэх Кёкүшюзан Д.Батбаярын төрсөн өдөр. Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах эрхийн өдөр мэндэлсэн тэрбээр төрсөн өдрөөрөө өөрийгөө гэхээс илүүгэй эхчүүд, эмэгтэйчүүдийг баярлуулдаг гэсэн. “Кёкүшюзан” хэмээх нь нэр “Мандах нарт уулын бүргэд” гэсэн утгатай. Д.Батбаяр гавьяат “Би төрсөн өдрөө бараг тэмдэглэж үзээгүй дээ. Ойр дотнын хүмүүс маань бэлэг өгөөд л өнгөрдөг. Өөрөө ч тэмдэглэе гэж боддоггүй” гэж ярьсан байдаг. Түүний хувьд 1992 оны гуравдугаар сараас 2006 оны арваннэгдүгээр cap хүртэл мэргэжлийн сумод барилдсан. “Mэхний их дэлгүүр” гэх хоч зүүсэн Кёкүюзан Д.Батбаяр сүмод барилдахдаа жюүрёод хоёр, макүигатад нэг түрүүлж, таван удаа тусгай шагнал хүртсэн байна.

Гурандугаар сарын 11 Японы мэргэжлийн сүмо бөхөд 37 удаа түрүүлж дээд амжилт тогтоосон 69 дэх их аварга Хакүхо энэ өдөр мэндэлжээ. Сүмод 1021 ялж, 216 ялагдсан тэрбээр зөвхөн макүучи зиндаанд 927 ялалт байгуулсан нь түүхэнд нэгдүгээрт эрэмбэлэгдэх амжилт юм. Ёкозүна цолтойгоор 733 даваа авсан нь мөн л сүмогийн түүхэн дэх дээд амжилт ажээ. Түүнтэй холбоотой амжилтууд үүгээр дуусахгүй. Дээд зиндаад 51 башё дараалан тавин хувийн амжилт үзүүлсэн. 41 удаад эхний найман өдөрт найм ялсан. 51 башё дараалан 10-аас дээш давсан. Дөрвөн башёд дараалан нэг ч уналгүй түрүүлсэн зэрэг амжилтаараа мэргэжлийн сүмод нэгдүгээрт эрэмбэлэгдэж байгаа юм.

Түүнчлэн мэргэжлийн сүмод нэгэн цагт хүч үзэж байсан Рюүо Санчирболдын төрсөн өдөр энэ өдөр тохиодог. Дөрвөн жилийн өмнө зодог тайлсан тэрбээр өдгөө Хакүхогийн менежерээр ажиллаж байна. Хакүхо аварга нэгэн ярилцлагадаа “Хэрвээ Рюуо байгаагүй бол би өнөөдрийн амжилтад хүрээгүй ч байж мэднэ” хэмээн хэлсэн байдаг.

Риогийн олимпоос мөнгөн медаль хүртэж Монголын тамирчдаас хамгийн өндөр амжилт үзүүлсэн гавьяат тамирчин Д.Сумъяа мөн энэ өдөр төржээ. Түүний хувьд 2015 сид Казахстаны Астанад болсон дэлхийн аваргаас хүрэл, улмаар Риогийн олимпоос мөнгөн медалиар энгэрээ мялаав. Түүнчлэн тивийн аваргад нэг удаа түрүүлсэн тэрбээр олон улсын жүдо бөхийн холбооны календарьт багтсан гранпри, Их дуулга, Мастерс ангиллын тэмцээнээс найман алт, таван мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртжээ.

-1990-ээд оны дунд үеэс 2000 оны дунд үе хүртэл Монголын эрэггэй чөлөөт бөхийн нэрийг олон улсад мандуулсан гурван тамирчин байдаг. Тэдний нэг нь 2005 оны дэлхийн аваргын хүрэл, 2007 оны дэлхийн аваргын мөнгөн медальт, гавьяат тамирчин Б.Наранбаатар билээ. Тэрбээр 1780 овы гуравдугаар сарын 11-нд мэндэлсэн юм. Нэгэн цагт эх орныхоо нэрийг мандуулж явсан тэрбээр өдгөө Хууль сахиулах их сургуулийн “Соёмбо” спорт хорооиы даргаар ажилладаг. Түүичлэн Монголын чөлөөт бөхийн академи байгуулан шинэ залуу тамирчдаа бэлтгэн гаргахаар ханцуй шамлан ажилдаа оржээ.

Гуравдугаар сарын 14 -Жүдо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин, гавьяат тамирчин М.Уранцэцэг энэ өдөр Баянхонгор аймгийн Баян-Овоо суманд мэндэлжээ. 26 нас хүрсэн тэрбээр дөрвөн жилийн өмнө дэлхийн аваргаас алтан медаль хүртсэн. Түүнчлэн дараа жил нь буюу Челябинскийн тэмцээнээс багаараа мөнгөн медаль авчээ. Урнаа гавьяат 2009 онд Универсиадын мөнгө, 2012 онд тивийн аварга, 2014 онд Азийн наадмьш аварга болсон. Сүүлийн дөрвөн жилийн турш эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд дэлхийн чансааг тэргүүлж байгаа юм.

Гуравдугаар сарын 15 Монгол Улсын хамгийн залуу арслан Э.Оюунболд энэ өдөр төржээ. Ардын хувьсгалын баяр наадамд 20-хон насандаа түрүүлж арслан цол хүртсэн тэрбээр өчигдөр гэр бүлийн хүрээнд төрсөн өдрөө тэмдэглэсэн байна. Улсын начин В.Адъяахүүгээр үндэсний бөхийн “А” үсгээ заалгаж байсан түүнийг цаашид нэг бус удаа түрүүлэх бөх хэмээн тодорхойлдог. Дархан аварга Б.Бат-Эрдэнээс хойш Хэнтий нутгаас дахин түрүү бөх тодроогүй байхад Э.Оюунболд 2015 оны наадамд онцгой байж төрийн хөлт есөн тугийг есөн удаа тойрсон юм..

Гуравдугаар сарын 16 -2020 оны Токиогийн олимп болон шинэ олимпийн циклд Ц.Цогтбаатарыг “тэсэрч” магадгүй гэж мэргэжилтнүүд дүгнээд байгаа. Тэгвэл хонгор нутгаас гаралтай 20 настай хүү энэ өдөр мэндэлжээ. Жингийнхээ хоёр лидер ахыг /гавьяат тамирчин Г.Болдбаатар, Д.Амартүвшин/ өнгөрсөн жилийн улсын аваргаар ялаад зогсохгүй Риогийн олимпийн үеэр гэрт нь үлдээж чадсан Цогтбаатарын хувьд хоёрхон жилийн өмнө шинэ цэрэг байв. Харин одоо хал үзэж, халуун чулуу долоосон тамирчдын тоонд багтах болж. Насаар залуу ч олимп, дэлхийн аваргын дэвжээнд барилдсан, бас медаль аваагүй ч Монголын Цогтбаатар гэж хэн болохыг уран барилдаанаараа харуулаад амжсан. Тиймээс дэлхий түүнийг харж байна. Ялангуяа энэ жилийн дэлхийн аваргад тэр хэрхэн барилдах бол гэдэг нь олон хүний анхаарлын төвд байгаа нь дамжиггүй.

Гуравдугаар сарын 19 -Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Хашбаатарын Цагаанбаатарыг Монголд танихгүй, мэдэхгүй хүн үгүй. Өөрийн дайчин чанар, бусдыг татах увидас, илтгэх чадвар зэргээрээ Цагаанаа тамирчид дундаа л толгой цохидог. Хамгийн уран цэцэн үгтэй тамирчин гэж түүнийг спорт сонирхогчид тодорхойлж байна. Жүдо бөхөөр авч болох бүх л медалийг авч, хийдгээ хийсэн Цагаанаа гавьяат одоо шавь бэлтгэх ажилдаа ханцуй шамлан оржээ. Түүний амжилтын арвин туршлага Монголын мянга мянган залуу тамирчинд хангалттай хүрэлцэнэ. Тэр хэзээд бусдад үлгэр дууриал болж явдаг. Бас бусдыг уриалдаг. Манлайлагч тамирчин Х.Цагаанбаахар 1984 оны гуравдугаар сарын 19-цд Увс аймгийн Баруунтуруун суманд мэндэлсэн нь хожмоо дэлхийд данстай, цуут бөх болжээ.

-1992 оны олимпийн наадамд манай улс хоёр медаль хүртсэн. Харин 1996 оны Атлантагийн олимпоос хоосон ирэх шахаж байлаа. Гэвч тийм зүйл болоогүй. Учир нь, жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд гавьяат тамирчин Д.Нармандах хүрэл медаль хүртсэнээр эх орныхоо нэр хүндийг аварч гарсан юм. Олимпийн од гийсэн Д.Нармандах   гавьяат өдгөө Эрдэнэтийн “Хангарьд” спорт хорооны дэд даргын албан тушаалтай. Тэрбээр Цагаанаа гавьяаттай нэг өдөр төржээ.

-Монголын тамирчид 1968 оноос эхлэн олимпоос медаль авчээ. Ингэхдээ 1988 оны Сөүлийн олимп хүртэл жүдо, чөлөөт бөхийнхөн л медальтай ирж спорт сонирхогчдыг баярлуулж байв. Тэгвэл 1988 оны олимпод чөлөөт бөх, жүдогоос өөр төрлөөс олимпийн медальтан төрсөн нь бокс юм. Боксын спортын төрлөөр Монголд анхны медалийг авчирсан “том” хэмээх Н.Энхбат гавьяат мөн л энэ өдөр төрсөн байна. Түүний гаргасан жимээр Монголын боксчид 1992, 2008, 2012, 2016 оны олимпоос медаль аваад байгаа юм.

-Орчин цагийн буудлагын спортын Монголын урт бууны загалмайлсан эх, олон улсын хэмжээний мастер Зоригтын Батхуяг олимпийн медальтнуудтай нэг өдөр мэндэлжээ. Урт бууны төрөлд дэлхийн цомоос медаль хүртсэн цөөхөн тамирчдыннэг нь яах аргагүй З.Батхуяг мастер. Сидней-2000, Бээжин-2008 олимпийн галын шугамд эх орноо төлөөлөн оролцож байсан түүний араас өнгөрсөн жил Г.Нандинзаяа урт буугаар өрсөлдсөн юм. Түүнчлэн олон улсын хэмжээний мастер Ч.Нарантуяа 2014 оны Азийн наадамд түрүүлж байв.

Гуравдугаар сарын 20 -Монгол Улсын гавьяат тамирчин Д.Оюунболд агсан 1957 оны энэ өдөр мэндэлжээ. 15 настайдаа спортын гараагаа эхлүүлсэн тэрбээр 1980 оны Москвагийн олимпоос хүрэл медаль хүртсэн байдаг. Олимпийн дэвжээнд шийдвэрлэх барилдаанаа Зөвлөлтийн алдарт бөх, олимпийн хошой аварга, дэлхийн зургаан удаагийн аварга Сергей Белошазовтой хийж байсан. Финалын шатанд Хойд Солонгосын бөх Ли Хон Пёнтой тэнцэж, Сергей Белоглазовтой барилдаж ялагдсанаар Олимпийн хүрэл медаль хүртсэн юм. Д.Оюунболд агсан бол Ж.Мөнхбат, Д.Сэрээтэр, Х.Баянмөнх, З.Ойдов мөн С.Батцэцэг нарын адил олимп, дэлхийн аваргаас медаль хүртсэн цөөн тооны бөхчүүдийн нэг юм. 1978 онд Мексикийн Мехико хотноо болсон ДАШТ-д хүрэл медаль хүртсэн. Энэ нь тус тэмцээнд оролцсон Монголын багийн цорын ганц медаль болсон байна. Мөн Дэлхийн цомын мөнгө, хүрэл медаль, Ах, дүү армиудын тэмцээний хоёр удаагийн аварга, “Интернационал”-ын гурван удаагийн аварга, Монголын бүх ард түмний спартакиадын гурав, улсын 12 удаагийн аварга. Түүний хувьд 1978, 1980 онд Монголын шилдэг тамирчин болж байв.

-Монголын жудочид олимпийн наадмын анхны медалиа 1980 онд авсан байдаг. Тухайн үед монголчууд таван медаль хүртсэний хоёрыг нь жүдогийн тамирчин авчээ. Тэд бол гавьяат тамирчин Р. Даваадалай, ардын багш Ц. Дамдин. Тэгвэл 1980 оны олимпийн таван баатрын нэг Р.Даваадалайгийн төрсөн өдөр гуравдугаар сарын 20-нд тохиодог юм байна.

Гуравдугаар сарын 21 -Монголын тамирчдыг олимпийн медальд түүчэалсэн, Монголоос төрсөн анхны олимпийн медальтан ардын багш Ч.Дамдиншаравын төрсөн өдөр гуравдугаар сарын 21-нд тохиодог. 1968 оны олимпоос медаль авсан тэрбээр өнөөдөр чөлөөт бөхийн зүтгэлтэн болжээ. Тодруулбал, Монголын чөлөөт бөхийн холбоонд зөвлөхөөр ажиллаж байгаа юм.

Гуравдугаар сарын 31 -1980 оны Москвагийн олимпийн мөнгөн медальт, ардын багш Ц.Дамдины төрсөн өдөр. Өдгөө Монголын үндэсний олимпийн хорооны дэд ерөнхийлөгчийн алба хащдаг тэрбээр эх орондоо жүдогийн спорт төдийгүй олимпизмийг сурталчлахад үнэтэй хувь нэмэр оруулж байгаа нэгэн.

 

Б.МӨНХЗУЛ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/


URL:

Сэтгэгдэл бичих