Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас эрх баригчид 24 тэрбум төгрөг завших гэж байна

Засгийн газраас энэ жилийг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил болгон  зарласан. Гэвч тэд ирэх оны төсвийг хэлэлцэх үедээ хөдөлмөр эрхлэлтийг бууруулж, иргэдийн амьдралын туйлдуулах бодлого барьж байна гэж  МҮЭХ, ажил олгогч эздийн нэгдсэн холбооныхон үзэж байна.

Монгол улсын 2012 оны төсвийн төсөлд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас сум хөгжлийн санд 24-30 тэрбум төгрөгрийг хуваарилахаар тусгажээ.  Сум орон нутагт ажлын байр нэмэгдүүлнэ гэж байгаа ч үнэн хэрэгтээ сонгуулийн мөнгөө бэлдэж байна гэж МҮЭХ, АОЭНХ үзэж байна.

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан нь улсын төсвийн хөрөнгө оруулалтын 0.3 хувь, гадаадаас ажиллах хүч авч байгаа аж ахуйн нэгжийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 дахин нугалсан төлбөрөөс санхүүждэг. Гэтэл өнгөрсөн 20 жилд улс төсвөөсөө нэг ч төгрөг тус санд өгөөгүй байна. Тэгэхээр одоо ХЭДС Хятад  ажилчид их ирэх тусам их орлоготой байхаар болж байгаа нь төрийн алдаатай бодлого гэж үзэхээс өөр аргагүйд хүргэжээ. Хэдхэн сарын өмнө  МҮЭХ, АОЭНХ, НХХЯ 3 тал суурь тэтгэмжийн хуулийг хэлэлцсэн. Өнөөдөр насаараа мал малласан, хувиараа бизнес эрхэлсэн хүмүүс тэтгэвэр авч чадахгүй байгаа. Энэ мэт тэтгэвэр авах хуримтлалгүй хүмүүсийн  суурь тэтгэврийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 50 хувьтай тогтооё гэж тохирсон. Гэтэл ЗГ амласнаасаа буцаж дөнгөж 2 мянган төгрөгөөр нэмэх төсөл боловсруулжээ.

Уг нь энэ жил манай улсад хөрөнгө оруулалт 2.5 дахин нэмэгдэж, 1.5 их наяд болсон.  Гэтэл Монгол банк хүүгээ 11.7 хувь болгон нэмэгдүүлж байгааг тэд эрс эсэргүүцэж байна. Үүнээс болж арилжааны банкууд хүүгээ нэмж, инфляци өсөж, иргэдийн бизнес нурж байна. Өнөөдөр олон улсын түвшинд 6 хувьтай байхад харин ч бодлогын хүүгээ 50 хувь бууруулсан тохиолдолд бараа бүтээгдэхүүний үнэ 12 хувиар, инфляци 6 хувиар буурах тооцоог эрдэмтэд хийснийг дэлгэж байлаа.


URL:

Сэтгэгдэл бичих