АТОЗ Эбийгийн гар хөл үү!!

17426363_353177695076676_2820827069374418098_nАТОЗ-ыг тоглоом биш жинхэнэ тэмцэл болж уравсан хулгайчуудыг цээрлүүлээсэй гэж бодсондоо та бүхэнд өөрийхөө хардалтыг бас саналыг хүргье гэж үзээд энэ постыг орууллаа.

Та бүхэн Оффшорт байгаа 17 тэрбумаа улсдаа хандивлаач бид өрөө даръя гэнээ. За Монголчуудаа та нар арай ч дээ. Нэгт та нарыг жагсаал хийлээ гээд хулгайлсан мөнгөө гаргаж ирээд өгөхгүй. Хоерт наад толгойлогч өвгөнөө анзаараад хараачээ. АН-аас угшилтай наад өвгөн чинь гэнэт гарч ирээд хэвлэл мэдээлэлийн бүх хэрэгсэлээр дэмжигдээл Элбэгдорж хүртэл хүлээж авч уулзаад дэмжиж ажиллахаа илэрхийлж энтэр. Элбэгдорж хэзээ ингэж иргэд ТББ Хөдөлгөөнүүдийг дэмжиж ажиллаж байсныг би лав мэдэхгүй л юм байна. Бас АН-ын байранд үүрлээд байгааг нь ч гэсэн анзаарах сөхөө ч алга. Наад АТОЗ гэгчийг чинь би хувьдаа Элбэгдоржийн МАН-ыхныг төмсөгдөх гэсэн заль мэх гэж л хардаж байна. Энэ хардалтандаа би 100% итгэлтэй байна.

АТОЗ байгаа МАН руу чиглүүлнэ. Ард түмэн хүч нь болж дайрна. Хууль хүч нь Ээбээгийн гарт. Тэр чинь юу гэсэн үг вэ гэвэл ард түмний хүчийг зэвсэг болгон ашиглаж МАН-ыг төмсөгдөх гэсэн Элбэгээгийн зальт арга. Ээбээ өөрөө оффшорчдын тоонд бүртгэгдээгүй учир энэ тэмцэл гэгч чинь Элбэгээгийн олз л болно. Элбэгдорж байгаа цагт хэзээ ч та бүхний хүсэл биелэхгүй. Хулгайчууд хуулийг атагасан байхад хууль хулгайчуудаас нуусан мөнгийг нь гаргуулж өөрсдөдөө завшидаггүй л юм бол улсад тушаана гэж гошгирохоо больцогоо. Зүгээр горьдлого төрүүлж л магадгүй. Та бүхний тэмцлийн ачаар Элбэгдорж өрсөлдөгчөө бүгдийг нь төмсөгдөж түүнтэй үзэлцэх улс төрч байхгүй болж Элбэгдорж ороо залгуулах алтан унжилагаа торох юмгүй төрийн тэргүүнд залах магадлал өндөрссөн. Элбэгдорж 2 Ерөнхийлөгч болчих юм бол наад оффшорчид бүгд хэрэгтэн биш болж бузар булай бүхэн цаашдаа ч үргэлжилэх болно. Уг нь МАН Элбэгдоржийн эсрэг дайралт хийж байвал ард түмэнд хэрэгтэй байсан юм. Даан ч ард түмэн өөрсдөө Элбэгдоржид тусалж өрсөлдөгчийх нь амыг нь барихад өөрсдөө мэдэлгүйгээр тус болоод байна. Элбэгдоржын хөх инээд нь хүрээд сууж байгаа даа та бүхнийг хараад. Ингэж цаг алдаж Элбэгдоржид үнэгүй хүчин зүтгэхийн оронд Ерөнхийлөгчийн сонгуульд аннхаарлаа хандуулж сонгуулийн хууль яг ямар гээчийн юм болчихов хэн гэгч хүнийг төрийхөө тэргүүнээр сонгох вэ гээд тулсан асуудлаараа санаа нэгдэх нь зөв. Зөв хүнээ төрийхөө тэргүүнээр томилж чадах л юм бол наад оффшорчид битгий хэл асуудлыг амархаан цэгцэлж чадна. Харин Элбэгдорж тэргүүтэй МАНАН бүлэглэлээс сонгох юм бол цаашдаа юу болохыг естой л тэнгэр мэдэх байхдаа.

Эцэст нь хэлхэд миний хардалт худал бол би дахиж хэзээ ч таамаг бичихгүй. Яагаад гэвэл би хувьдаа 100 хувь итгэлтэй байна. Нэг их удахгүй мэдэгдэнэ. Иймхэн хүүхэд хуурах төдий зүйлд улс даяараа хошгирцогоож байгаад л харамсаж бас дургүй хүрч байна. Нэг мэхэнд арав оочсон ч унасаар л байх уу Монголчуудаа. Элбэгдорж ард түмний хүчийг хүртэл өрсөлдөгч нарыхаа амыг нь барих зэвсэг болгон ашиглаж байна ! Бүү хууртацаа ! Би нэг санал дэвшүүлье. Миний санал бол энэ зэвсэгийг нь оффшорчидоос гадна Элбэгдорж буюу түүний нөхөдлүү тусгаж мөн Ерөнхийлөгчийн сонгуулийн булхайруу тусгаж чадах юм бол жинхэнэ тэмцэл болж өшөө олуулаа улам илүү хүчтэй болно.

 

Гал Үндэстэн Г.Найманжин

Эх сурвалж: https://www.facebook.com/photo.php?fbid=353177695076676&set=a.118779291849852.1073741827.100011533444377&type=3&theater


URL:

Нэр: z Огноо: 23 March 2017

ene hyatad sanaatai elbegdorj uhej dald oroosoi.

Сэтгэгдэл бичих