Архи үйлдвэрлэх борлуулах 2000 гаруй зөвшөөрлийг ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийн гэргий олгожээ

Монгол улс архин далайд живж байна. Гэтэл өдөр бүр үйлдвэрлэгдэн гардаг архи өдөр бүр автоматаар нэмэгддэг. Монгол улс өмнөх өдөр нь 1 шил архи үйлдвэрлэдэг бол маргааш нь 2 гэх мэтээр нэмэгддэг энэ зөвшөөрлийг хууль зүйн сайд Нямдоржийн эхнэр Долгормаа олгодог гэж Шударга ёсны хувьсгал үндэсний нэгдсэн оюутны холбооноос мэдээллээ.

Хууль зүйн сайд Ц.Нямдоржийн гэргий Долгормаа НЗДТГ-ын үйлдвэрлэл үйлчилгээний хэлтсийн даргын албан тушаалтай. Тэрээр 7 жилийн турш энэ албыг хашихдаа 2000 гаруй архины үйлдвэрт зөвшөөрөл олгож, худалдан борлуулах эрхийг нээжээ. 2000 гаруй зөвшөөрлийг 7 жилд хуваавал жилд 300, өдөрт 1 зөвшөөрөл олгож иржээ гэсэн судалгааг Шударга ёсны хувьсгал үндэсний нэгдсэн оюутны холбооны оюутнууд хийжээ.

Гэтэл өнөөдөр Монгол улс архин далайд живж, хамгийн харамсалтай нь  Монголын ирээдүй болсон оюутан залуус хамгийн ихээр нанчид зооглох болсон. Энэ нь тэд хаанаас ч хямдхан архи олж, 24 цагаар согтуурах эрх нээлттэй байгаатай холбоотой. Уг нь архидалтыг хууль зүйн сайд таслан зогсоох учиртай ч  гэр бүлийн бизнесээсээ болж шийдвэртэй алхам хийдэггүй гэж оюутнууд үзэж байна. Мөн тэд хууль зүйн сайд архидалтыг өөгшүүлж байгаа нь Монгол улсын ирээдүйг устгах алсын хараатай хорлон сүйтгэх ажиллагаа гэж дүгнэж байна.

Өнөөдөр олон арван оюутан залуус архинаас үүдэлтэйгээр гэмт хэрэгт холбогдох нь нэмэгдэж байгаад ч тэд сэтгэл зовниж байсан. Хууль зүйн сайд архидалтаас гадна спортын покер буюу спорт нэрийн доор далд хэлбэрээр мөрийтэй тоглоомыг хөгжүүлж байгаа гэж тэд үзэж байна. Мөрийтэй тоглоомыг хориглоно гэсэн хуулиа сайд нь өөрөө зөрчиж, хуулийн цоорхой ашигладаг хууль бус явдлаа зогсоохыг оюутнууд шаардаж байлаа.


URL:

Сэтгэгдэл бичих