Б.Гарамгайбаатарт ХУУЛЬ ҮЙЛЧИЛДЭГГҮЙ ЮМ БИШ ҮҮ

Garamgaibaatar.B-141619-933780778Эрх мэдлээ ашиглан улсаас их хэмжээний мөнгө завшсан гарамгай хулгайч нарын толгойг илсээр байх уу.

Монголын хууль хяналтын байгууллага эрх мэдэлгүй болж хүчгүйдсэний, эсвэл өнгө мөнгөний өмнө хуулиа уландаа гишгэж болдгийн тод жишээ Б.Гарамгайбаатар болж байна. Энэ эрхмийг олон нийт Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын нутагт орших Дуутын даваанаас Мөрөн сум хүртэлх 50 км хатуу хучилттай замыг хариуцаж, тавиулснаар нь андахгүй.

Харин улс төрийн хүрээнийхэнд тэр бол УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дарга, Эдийн засгийн байнгын хорооны дарга асан гэдгээрээ эчнээ танил. Гэхдээ энэ бүхнээс илүүтэй сүүлийн үед тэр Хөгжилийн банкнаас эрх мэдлээ ашиглан Засгийн газрыг хууран мэхэлж, их хэмжээний мөнгө завшсан байж болзошгүй хэргээр шалгагдаж буй ч хууль, хүчнийхэн түүнийг сул чөлөөтэй явуулсаар байгаа гэдгээрээ монголчууд төдийгүй гаднынханд илүү танигдаад байгаа билээ.

УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатартай холбоотой хууль бус олон асуудал яригддаг ч энэ удаад түүний cap гаруйн өмнө ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр саатуулах байранд хоригдох шалтгаан болсон хэргийг онцолъё. Түүнийг өнгөрсөн хоёрдугаар сарын 21-ний өдөр АТГ-аас дуудан байцаах үедээ тухайн өдрийн 19:00 цагийн орчимд баривчилсан билээ. Ингэхдээ Б.Гарамгайбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150.3, 263.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн саатуулсныг холбогдох албаныхан танилцуулж байв. Гэвч түүнийг 14 хоног саатуулсны дараа таслан сэргийлэх арга хэмжээг нь эрүүл мэндийн шалтгаанаар өөрчилж, сулласан билээ.

БАРИМТ 1 БУЮУ НЭГ КИЛОМЕТР АВТОЗАМЫГ 1.8 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР ТАВЬСАН НЬ

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяраар ахлуулсан Ажлын хэсэг Хөгжлийн банкны санхүүжилтэд шалгалт хийхэд 1.3 их наяд төгрөгийн зөрчил илэрснийг зарласан. Үүний шалтгааныг Б.Гарамгайбаатар тэргүүтэй албан тушаалтнуудын эрх мэдлээ урвуулан ашиглаж, их хэмжээний мөнгө завшсантай холбон тайлбарлаж буй. Тодруулбал, Хөгжлийн банкнаас зээл авсан ч төсөвт өртөг нь нэмэгдсэн 33 төсөл байдаг. Анх гэрээ хийснээс хойш 3-5993 хувь хүртэл төсөвт өртгийг нь нэмсэн төслүүдийг Ажлын хэсгийнхэн тогтоосноо зарласан. Жишээ нь, “Монроуд” ХХК нь “Атар өргөө”-гийн уулзвараас Яармагийн гүүр хүртэлх нэг км автозамыг засварлахдаа анх 440 сая төгрөгөөр гэрээ хийсэн ч шинэчлэгдсэн санхүүжилтээр нэг тэрбум 850 сая 550 мянган төгрөгийн санхүүжилт авсан байдаг. Тэгэхээр тус компани нэг км замыг нэг тэрбум 850 сая төгрөгөөр барьсан гэсэн үг. Монголын төдийгүй дэлхийн зам арчлалтын түүхэнд шинэ рекорд тогтоосон гэж болохоор өртөгтэй нэг километр зам тавьсан алдарт “Монроуд” ХХК нь УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатарын компани юм. Гэхдээ 2015 онд “Монроуд” компанийн талаар таагүй мэдээлэл хэвлэлээр хөврөхөд УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар “Би энэ компанийг бусдад шилжүүлээд 10 жил болж байна” гэж ярьж байв. Гэсэн ч түүнийг ийн ярьснаас хэдхэн хоногийн дараа хууль, хяналтынхан төдийгүй хэвлэлийнхэн тус компани нь 100 хувь Б.Гарамгайбаатарын нэр дээр бүртгэлтэй байдгийг ил гаргаж байсан билээ.

БАРИМТ 2 БУЮУ100 КМ АВТОЗАМЫГ 463 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР ТАВИХААР САНХҮҮЖИЛТ АВСАН НЬ
“УИХ-ын пппүүн Б.Гарамгайбаатар “Монроуд” компанийг 2001 оны нэгдүгээр сард байгуулж байжээ. Тус компани Оюутолгой-Гашуун сухайт, Ханбогд, Ухаахудаг-Гашуун сухайт, Хануйн гүүр-Халзан бүргэдэй, Мөрөн-Өндөрхаан, Эрдэнэсант-Лүн, Дуутын даваа-Мөрөн сум зэрэг замыг тавьж байсан гэнэ. Харин Халзан бүргэдэй-Солонготын даваа чиглэлийн замыг 2014 оны дөрөвдүгээр сараас засч эхэлсэн байна. Уг замыг засах төсвийг хэтрүүлсэн гэх асуудалд тухайн үед Эдийн засгийн байнгын хорооны даргаар ажиллаж байсан Б.Гарамгайбаатар гишүүн нөлөөлсөн гэх яриа улстөрийн  хүрээнийхэн дунд байсан. Түүнчлэн Хөгжлийн банк нь Халзан бүргэдэй, Солонготын давааны чиглэлийн замын гүйцэтгэл 38 орчим хувьтай байхад тухайн газарт дахин шинээр зам тавих асуудлыг Засгийн газарт оруулж тогтоол батлуулсан байдаг. Улмаар нэмж нийт 43.6 тэрбум төгрөг гаргуулж аваад “Монроуд” компанид шилжүүлсэн гэдэг. Гэтэл тухайн үед уг замын 38 хувийг хятад компани засчихсан байсныг эх сурвалжууд дурдаж байгаа. Тодруулбал, Архангай аймгийн Тариат сумын нутаг Халзан бүргэдэйгээс Солонготын даваа хүртэлх 100 км xaтyy хучилттай зам засах ажил 2008 оноос эхэлсэн байна. Зам засварын ажлыг БНХАУ-ын “Зам барилгын II анги” компани гүйцэтгэхээр 2008 онд тендерт шалгарч ажлаа эхэлжээ.

Замын төсөвт өртөг 20 тэрбум төгрөг байхаар тухайн үед гэрээ байгуулсан ч гүйцэтгэгч компани замын 38 хувийг зассаны дараа санхүүгийн хүндрэл, инфляциас шалтгаалж ажлаа гүйцэтгэх боломжгүй болж гэрээгээ цуцалсан байдаг. Улмаар энэ ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэх асуудлыг УИХ хэлэлцэж, 2012 оны төсөвт суулгажээ. Үүний дагуу 2012 оны дөрөвдүгээр сарын 27-нд Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яамнаас Халзан бүргэдэй-Солонготын-даваа чиглэлийн хатуу хучилттай авто замын барилгын ажлын тендер шалгаруулахад “Монроуд” компани материалаа ирүүлж 37.2 тэрбум төгрөгөөр замын ажлыг гүйцэтгэх боломжтойгоо мэдэгдсэн байдаг. Тиймээс тендерт шалгарсан “Монроуд” компанийн материалыг Засгийн газрын хуралдаанаар оруулж, Засгийн газар 2012 оны 110 дугаар тогтоолоо гаргаж Хөгжлийн банкны санхүүжилтээр Халзан бүргэдэй-Солонготын даваа чиглэлийн замын үлдсэн хэсгийг “Монроуд” компаниар гүйцэтгүүлэхээр болжээ.

Уг тогтоолоор замын төсөвт өртөг нь 37 тэрбум 231 сая 300 мянган төгрөг байх бөгөөд бүгдийг нь Хөгжлийн банк санхүүжүүлэх бөгөөд 2012 онд гурав, 2013 онд 32 тэрбум 369.7 сая, дараа жил нь нэг тэрбум 800 сая төгрөгийн санхүүжилт хийхээр болсон байна. Гэтэл үүнээс жилийн дараа буюу 2013 онд Хөгжлийн банк санхүүжилт хийх төслийнхөө талаар Эдийн засгийн хөгжлийн яаманд танилцуулга хийжээ. Ингэхдээ гүйцэтгэгч компани дээрх ажлыг анх тогтсон үнээрээ гүйцэтгэх боломжгүй гэж байгаа гэх асуудал яригдсан байна. Ингээд Халзан бүргэдэйгээс Солонготын даваа хүртгэлх замыг шинээр тавих талаар танилцуулж, санхүүжилт хийх хөрөнгө нь 46 тэрбум 354 сая 400 мянган төгрөг байх тооцоо гаргасан байдаг. Энэ тооцоог Эдийн засгийн хөгжлийн яам Засгийн газрын хуралдаанл оруулж 124 лүгээр тогтоолыг батлуулжээ. Уг тогтоолд Халзанбүргэдэйгээс Солонготын даваа хүртэлх 100 км замыг санхүүжүүлэх нийт дүнг 46 тэрбум 354 сая 400 мянган төгрөг гэжээ. Улмаар 2013 онд 23 тэрбум 177 сая 200 мянган төгрөгийн санхүүжилт хийхээр болсон байна.

Энэ тогтоолын дагуу Хөгжлийн банкнаас 46.3 тэрбум төгрөгийг гүйцэтгэгч болох “Монроуд” компанид шилжүүлсэн байдаг. Түүнчлэн хамгийн ноцтой нь Эдийн засгийн хөгжлийн яам, Хөгжлийн банкны албан тушаалтнууд Халзан бүргэдэйгээс Солонготын даваа чиглэлийн 100 км авто замын гүйцэтгэл нь нийт 38 орчим хувьтай байхад уг газарт шинээр зам тавих гэж байна хэмээн Засгийн газарт ойлгуулж, шинээр тогтоол оруулан батлуулсан гэдэг. Ийнхүү батлуулсан төсвийнхөө дагуу нэмээд 46.3 тэрбум төгрөг гаргуулж, “Монроуд” гэдэг компанид шууд шилжүүлэн өгсөн байдаг. Тухайн үед УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар Эдийн засгийн байнгын хорооны даргаар ажиллаж байсан гэдгийг хүн бүр мэднэ. Тиймээс энэ ажлыг түүний тусламжтайгаар “Монроуд” компанид зам барих төсөвт өртгийг нэмж өгсөн байж болзошгүй гэж хуулийнхан хардаж байгаа юм.

Дээрх бүх үйл явдлаас өмнө буюу 2012 оны дөрөвдүгээр сарын 27-нд хуучнаар Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яамнаас “Халзан бүргэдэй-Солонготын даваа” чиглэлийн хатуу хучилттай авто замын барилгын ажлын тендер шалгаруулжээ. Уг шалгаруултад “Монроуд” компани 37.2 тэрбум төгрөгөөр замын ажлыг гүйцэтгэх боломжтой тухайгаа мэдэгдсэн аж. Ингээд тэдний ирүүлсэн тендерийн материалыг Засгийн газрын хуралдаанаар оруулж Засгийн газрын 2012 оны 110 дугаар тогтоолоор Хөгжлийн банкны санхүүжилтийг авч “Халзан бүргэдэй-Солонготын даваа” чиглэлийн замын үлдсэн хэсгийг “Монроуд” компаниар гүйцэтгүүлэхээр болсон нь энэ. Ямартай ч тухайн үед болсон асуудал гэвэл ердөө л дээрх үйл явдлууд. Хамгийн гол нь цаг хугацаагаар нь хөөгөөд үзвэл тухайн үед Б.Гарамгайбаатар Эдийн засгийн байнгын хорооны даргаар ажиллаж байсан учраас “Чингис” бондын хөрөнгөөр санхүүжүүлэх төсөл хөтөлбөрүүд уг байнгын хороогоор хэлэлцэгдэж байсан юм. Тиймээс л түүнийг албан тушаалаа ашигласан байж болзошгүй хэмээн сэрдэх болсон аж. Ямартай ч 37.2 тэрбум төгрөгийг 46.3 тэрбум болгож нэмэгдүүлсэн. Мөн уг замаа 2013 онд шинээр барих замын жагсаалтад хууль бусаар оруулсан хэрэгт буруутган тус компанийн удирдлагуудыг шалгаж буй билээ.

БАРИМТ 3 БУЮУ ТЭР БУСДЫГ Ч ХӨЛДӨӨ ЧИРЭВ БОЛОЛТОЙ
Өдгөө яллагдагчаар татагдан шалгагдаж буй УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар,түүний хүү “Монроуд” компанийн захирал Г.Тэнгис, тус компанийн нягтглан бодогч Б.Гарамгайбаатарын төрсөн дүү Б.Оюунцэцэг нарыг мөн АТГ-аас шалгаж байгаа билээ. Түүнчлэн УИХ-ын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайд асан Нямжавын Батбаярт АТГ-ын мөрдөн шалгах хэлтсээс өнгөрсөн ёсдүгээр сард эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн. Хөгжлимйн банкны захирал Н.Мөнхбат тэргүүтэй хүмүүст холбогдох хэргийг шалгах явцад Н.Батбаярыг төсвийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулсан байж болзошгүй хэмээн шалгаж эхэлснийг эх сурвалжууд дурдсан юм. Өөрөер хэлбэл сайд асан Н.Батбаярыг “Чингис”, “Самурай” гээд гадаад зах зээлээс босгосон бондын мөнгөний олголт, зарцуулалттай холбогдуулан албаны эрх мэдлээ хэтрүүлсэн, төсвийн хөрөнгийг үрэгдүүлсэн гэх үндэслэлээр шалгаж байгаад Б.Гарамгайбаатартай нэг өдөр цагдан хорьсон юм. Түүнийг мөн Эрүүгийн хуулийн 263.2 ‘Төрийн албан тушаалтан албаны эрх мэдлээ урвуулсан”, 264.2 “Албан тушаал, эрх мэдлээ хэтрүүлсэн”, 150.3 “Онц их хэмжээний хөрөигө завшиж үрэгдүүлсэн” гэх үндэслэлээр яллагдагчаар тооцон шалгаж байгаа билээ. Өөрөөр хэлбэл, хууль, хяналтын байгууллагынхан Б.Гарамгайбаатар болон Н.Батбаяр нарыг эрх мэдлээ урвуулан ашиглаж, Засгийн газрыг хууран мэхэлж, өөрийн эзэмшлийн юмпанид хэт өндөр санхүүжилт олгосныг тогтоосон гэсэн үг. Б.Гарамгайбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150.3, 263.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм.

ТҮҮНД ХАМААРАХ ӨӨР ХЭРГҮҮД

Үүнээс гадна түүний холбогдож буй хэд хэдэн хэрэг байгааг эх сурвалж дурдлаа. Тодруулбал, өнгөрсөн хугацаанд улиг болтлоо яригдсан Яармаг дахь орон сууцны хорооллын санхүүжилтийг Засгийн газрын тогтоолгүй, УИХ-аар батлуулалгүй хууль бусаар гаргасан зэрэг асуудал гэнэ. Уг асуудал нь Эдийн засгийн хөгжлийн яам болон Хөгжлийн банкны удирдлагуудтай шууд утгаараа холбогдож буй ажээ. Мөн Замын-Үүд боомтын шалган нэвтрэх цогцолборт 8.7 км автозамыг 20 тэрбумаар барьж болох ТЭЗҮ гарсан байхад 33 тэрбум төгрөг болгон нэмж Хятадын хөрөнгө оруулалттай компанид уг санхүүжилтийг олгосон. Дээрх хоер шийдвэр хоёулаа Засгийн газрын нэг хуралдаанаар зэрэг гарсан нь сэжиг бүхий байгаа тухай хуулийнхан онцлон ярьж байсан.

Эцэст нь дахин сануулахад, хувийн компанидаа эрх мэдлээ ашиглан их хэмжээний мөнгө шилжүүлж, хувьдаа завшин улсад хохирол учруулсан Б.Гарамгайбаатар тэргүүтэй хүмүүсийг хууль хяналтынхан сул чөлөөтэй явуулсаар байна. Энэ нь Монголд мөнгөтэй, эрх мэдэлтэй хүнд хууль үйлчилдэггүйг харуулж байна гэх хүн олон байна.

 

 

Б.ЭНХ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/

 


URL:

Нэр: Зочин Огноо: 23 March 2017

Энэ нөхөр Анод банк дампуурахад өндөр үүрэгтэй оролцсох хүн дээ

Сэтгэгдэл бичих