Нярай хүүхдийг гэрт хүлээж байдаг аюулууд

home-safety-tips1Шинэхэн төрсөн хүүхдийг элдэв аюул, ослоос хамгаалах амархан гэж бид боддог. Тэд хөлд орсон хүүхэд шиг ийш тийш гүйгээд байхгүй, өлгийндөө тавтай нь аргагүй унтаж байдаг болохоор тэр шүү дээ. Гэхдээ зарим талаар бидний зайлшгүй мэдэх ёстой зүйлс гэж бий. Учир нь ажиглагдахгүй олон эрсдэл тэднийг хүлээж байдгийг мэдэж чадвал аливаа аюулаас бид хүүхдүүдээ хамгаалж чадна.
Унтах орчин 
Нярай хүүхдийг хатуу гудастай орон дээр унтуулж заншаарай. Зөөлөн өдөн дэр, шигдэж ордог гудастай орны тухай хүүхдийнхээ энэ насанд хэзээ ч бүү бодоорой. Учир нь хүүхэд унтаж байхдаа дэрэнд даруулах, амьсгал нь боогдох аюултай юм шүү.
Харах хүнгүйгээр бүү орхи 
Бяцхан үрээ өлгийдөж харах хүнгүйгээр орхиж хэрхэвч болохгүй шүү. Мөн орон дээр унтуулахдаа ч хүүхдээ унах эрсдэл байгаа эсэхийг заавал шалгаж, нягтлаарай. Орны гудасны ирмэг дор дэр тавьж өндөрлөх зэргээр анхаараарай.
Усанд оруулахдаа анхаараарай 
Хүүхдээ усанд оруулахдаа түүнийг ганц хором ч ганцааранг нь орхиж болохгүй шүү. Үгүй бол живэх эрсдэл бий гэдгийг бүү мартаарай. Усны онгоцондоо хүүхдийн тор байрлуулж, хүүхдээ хэвтрүүлсэн ч бай, үгүй ч бай энэ санамжийг ямагт санаарай.
Том эсвэл хагарч болзошгүй эд зүйлс 
Том жаазтай зураг болон хагарч болзошгүй зүйлсийг хүүхдийн ор, тэрэг зэргээс үргэлж хол байлгаарай. Үгүй бол эдгээр нь хүүхдийн дээрээс унаж болзошгүй юм шүү.
Хүүхдийн ор, тэргийг аюулгүй газар байрлуул 
Хүүхдийнхээ ор, тэрэг, бүүвэйлэгч зэргийг цонх, хаалга, хананаас өлгөсөн баримал зэргээс хол байлгаарай. Учир нь хүүхэд цонхоор унах, цонхны шил савж онгойход цохиулах, дээрээс нь юм унах зэрэг эрсдэлтэй шүү.
Тогтвор муутай тавилгуудыг хүүхдээсээ холдуул 
Хүүхдийн чинь дэргэд тогтвор муутай, догонцдог намхан ширээ, шүүгээ байгаа юм биш биз. Тэгвэл эдгээрийг сольсон нь дээр. Үгүй бол тэдгээр нь хүүхдийн дээрээс унах эрсдэлтэй.

URL:

Сэтгэгдэл бичих